Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэрэм рүү дайрсан баавгайн талд Х.Баттулга

2014-3-20
0
ЖИРГЭХ

    battulgaОросын www.firstnews.ru сайтад МоАХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Крымын асуудлаар ярилцлага өгч “Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна” гэжээ. Үнэндээ түүний “бид” гэж хэн бэ. МОАХ юу, монголчууд уу гэх асуултыг эрхгүй тавихад хүргэв. Хэн дуртай нь санаан зоргоор улсыг төлөөлөөд байр сууриа илэрхийлчихдэг гэж боддог хүмүүст бол тэр “зөв л юм хэлсэн” байх. Хятад хүртэл энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Зарим судлаачийн тайлбарладгаар Москва /Мушгиа голын нэр/, Крым /Хэрэм гэсэн үг Монгол үг/-ийн талаар байр сууриа бид их л болгоомжтой хэлмээр санагдах юм. БНХАУ-ын Үйлдвэр, худалдаа хариуцсан дэд сайд нь “Бид Монголыг бие даан хөгжөөсэй гэсэндээ тусламж үзүүлж байгаа” гэхийг хоёр дэлдэнгээрээ сонсохдоо “Энэ биднийг өөрөөсөө хараат улс гэж хэлээд байна” гээд бухимдаж байсан ч эдийн засгийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл л дээ. Бид хойд хөршөөсөө нефть, урд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд шууд хамааралтай. Тэр ч утгаараа Оросыг Европ төдийгүй Ази, Африктай ч холбож болох энэ түшиц нутгийн асуудал бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг сайтар бодож, болгоомжтойхон хандах учиртай.

Түүх сөхвөл, худалдаа наймааны гол гарц болгож болох учраас Крымыг байнга л өөрийн эрхэндээ оруулахаар Европын улсууд, Турк, Орос хоорондоо дайтаж ирж. Харин монголчуудын хувьд, нийтийн тооллоос өмнө Хүн гүрний үед эзэлж байсан бол хожим Бат хааны үед эзэлж байжээ. Алтан ордын үед Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг хотыг эзлэн авчээ. Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг бид эзлэж байв. Тэр үед Х.Баттулгын “их хөрш” гээд буй Орос ч биднээс хараат байж, алба гувчуур өгөн цэрэг, зэвсгийн тусламж авч дайснаа даруулдаг байсан талаар ч илэрхий баримт бий. Харин бид бол өнгөрсөн зууны 70-аад жилд нь Оросоос хамааралтай байснаас биш хэзээ ч эзлүүлж явсангүй.

Гэтэл эрхэм сайд “Оросын холбоонд нэгдэхийн төлөө хүн амын 95 хувь нь санал өгчээ. Монголчууд ч гэсэн 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээсэн” гэж ирээд л тодотгон дэмжиж. Дээр нь сүүлийн хэдэн жил өөрийнхөөрөө зүтгүүлж байгаа төмөр замын талаар дурдаад хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа хэлсэн байх юм. Харин ч газар зүйн таатай байрлал, нефтийн орд зэрэгт нь шунан буй их гүрнийг дэмжихээс илүүтэй бидний эдийн засагт энэ асуудал ямар байдлаар нөлөөлөхийг нарийн тооцох ёстой.

Түүний дэмжээд байгаа санал асуулгын талаар Хятад байр сууриа илэрхийлэхгүй байгаа шалтгаан нь дараагийн удаад түвдүүд ийм санаачилга гаргах вий гэсэн болгоомжлолтой нь холбоотой. Бидэнд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Бид чинь жалганы үзэлтэй улс. Сүүлийн үед Алунгоогоос эхлээд түүхэнд мундаг үүрэг үлдсэн бүх хатад буриад байсан гээд хачин юм яриад байгаа нөхдүүд буриадуудтай, одоо ч улс доторх улс шиг байдаг Баян-Өлгийнхөн Казахстантай нэгдэнэ гэдэггүй юмаа гэхэд бие даана гээд, наадмаар “Увс нуур”-аа дуулж цэнгэлдэхийн нэг талыг нь аймгийн эзэмшлийн бүс болгоод “Увс хүн” гэж үндэсний хийрхэлд автсан нөхдүүд санал асуулга явуулна гээд эхлэхийг үгүйсгэх баталгаа байхгүй шүү. Ер нь ч одоо цухалзаад байгаа. Манайд урваж, шарвадаг дөрөвдүгээр фронтынхон захаасаа аваад олдоно шүү. Тэднийг гаднаас шаахан ноцооход л ямар ч солиоролд автаж мэднэ.

Крымын 1.524.563 хүн саналаа өгснөөс 95.7 хувь нь Оростой нэгдэхийг зөвшөөрч ердөө 3.5 хувь нь л татгалзсан дүн мэдээ гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Крымын уугуул оршин суугчид болох татарууд үнэндээ хүн амын нь ердөө 18 хувь нь учраас санал асуулгын дүн ч яаж гарах нь тодорхой. Украин их баавгайн өмнөөс сөрөн зогсохын тулд Европын холбоо, АНУ-ыг түшсэн ч хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд Орос геополитикийн бодлогын давамгай байдалтайгаа шинээр сануулав.

Нөгөөтэйгүүр Орос, АНУ тэргүүтэй барууныхан асуудлыг илүү хурцатгаж эдийн засгийн хориг тавьж эхэлбэл Хятадад илүү ашиг ч гарч мэдэх учраас чимээгүйхэн хүлээцтэй хандаж суугаа. Үгүй дээ, БНХАУ Оросыг шууд дэмжвэл өөрсдөө худалдааны хориг тавиулж эдийн засгаа сүйд хийж магадгүй учраас асуудалд цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлэх бус харин ч түүнийгээ залгиад анаж суугаа. В.Путин “Европын холбоо хориг тавибал бид ч зөрүүлээд хориг тавина” гэж сүрдүүлсэн. Мэдээж хэрэг энэ тийм амар зүйл биш ч гэлээ, нефть, хийг нь шингээчих зах зээл түүнд олдох учраас өндөр дуугаар дуугарч байна. Үүнээс ч өмнө улс дамнасан хийн хоолойгоо тавихаар ярьж, түүнийгээ Монголоор дамжуулан тавихаар санал болгож байсан. Харин бид зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй учраас илүү өртөгөөр ч болтугай холбох нь зайлшгүй учраас хэзээний ажлаа эхэлчихсэн яваа. Өвөлдөө утаагаа дийлэхээ байж үе үехэн сургууль, цэцэрлэгээ хааж, хөл хорио тогтоодог болсон Хятад бол Европоос ч дутахааргүй ашгийг В.Путинд өгнө. Харин түүнд эхэлж даналзсан европын улсууд эсэргээрээ элгээрээ хэвтэж магадгүй шүү. Тиймээс л бид асуудалд бодитоор хандаж, долоо хэмжиж нэг огтлох байдлаар асуудалд хандах нь чухал. Зээл, тусламжаар л гол зогоодгоо мартаад сэтгэгдлээ илэрхийлж байж сүйд болох вий. Тэрэнтэй тэрэнгүй баавгайд бариулж буй хэрмийг хараад балешиглаж суухын оронд өөрт юу унахыг тунгааж суувал бидэнд дээрсэн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (103.26.194.1)
    91 онд 70 жил биднийг тусламж нэрээр хамаг түүхий эдийг үнэгүй сорж , үйлдвэр хөгжүүлэхгүй түүхий эдийн орон байлгаж нэг ямааг нэг резин тоглоомоор сольж нэг хонийг 6 төгрөгөөр хөлөөр нь тууж авч гардаг уран, алт,жонш, вольфром, нефть, ангийн үсийг хэдхэн мөнгөөр авч дээрэмдэж, 40 мянган хүнийг хэлмэгдүүлэн алж 800 сүм хийд түүхийн дурсгалыг устгаж, чингэсийн алтан ургийг бүртгэн хороож байсан оросууд гарахдаа лангуун дээр давснаас өөр зүйл үлдээгүй шалз шиг хаяаад гарахад өнөөгийн ИХ ДОЛОО хэмээх орнууд өөд нь өргөн тэнхрүүлж, буцалтгүй тусламж , хүмүүнлэгийн тусламж, хүүгүй зээл, хөрөнгө оруулалт хийж хөл дээр босгож өгсөн биш билүү. Тэр үед ядаж байхад оросууд хажуугаар нь их өр нэхэж, 5 толгойг авна гэж, 100 шатахуун станц нэхэж, бензиний үнээр байнга дарамталж, Галуут нуурын болон, Саяно-шушенскийн үнэгүй цахилгаанаа дотоодынхоо үнээс 3 дахин өндөр үнээр шахаж байсныг мартаж чадаагүй байна шүү. Дэлхийн зартай дээрэмчин оросын хазгар хүргэн наймаачин, хар мафийн холбоотон, холбооны тагнуулын үүрэг гүйцэтгэн зах зээл алдуулан хорлож, дэлхийн том зах зээл рүү орох төмөр замын ажлыг өргөн цариг гэж солиорон 6 жил гацаасныг бид дуугүй амаа жимийгээд өнгөрөх үү. Үүнд л хариуцлага тооцох ёстой болохоос өрнөөс салгасан Н.Энхбаяр арай бага гарын авилгалч гэвэл үнэнд дөхнө.Гэхдээ хар үүл толгой дээгүүр эргэлдэж эхэлсэн байх шүү.
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • МоАХ-аа авъяа (103.26.194.1)
    91 онд 70 жил биднийг тусламж нэрээр хамаг түүхий эдийг үнэгүй сорж , үйлдвэр хөгжүүлэхгүй түүхий эдийн орон байлгаж нэг ямааг нэг резин тоглоомоор сольж нэг хонийг 6 төгрөгөөр хөлөөр нь тууж авч гардаг уран, алт,жонш, вольфром, нефть, ангийн үсийг хэдхэн мөнгөөр авч дээрэмдэж, 40 мянган хүнийг хэлмэгдүүлэн алж 800 сүм хийд түүхийн дурсгалыг устгаж, чингэсийн алтан ургийг бүртгэн хороож байсан оросууд гарахдаа лангуун дээр давснаас өөр зүйл үлдээгүй шалз шиг хаяаад гарахад өнөөгийн ИХ ДОЛОО хэмээх орнууд өөд нь өргөн тэнхрүүлж, буцалтгүй тусламж , хүмүүнлэгийн тусламж, хүүгүй зээл, хөрөнгө оруулалт хийж хөл дээр босгож өгөх гэж ядаж байхад оросууд хажуугаар нь өр нэхэж, 5 толгойг нэхэж, 100 шатахуун станц нэхэж, бензиний үнээр байнга дарамталж, Галуут нуурын болон, Саяно-шушенскийн үнэгүй царилгааны дотоодынхоо үнээс 3 дахин өндөр үнээр шахаж байсныг мартаж чадаагүй байхад дээрэмчин оросын наймаачин, хар мафийн холбоотон, холбооны тагнуулын үүрэг гүйцэтгэн дэлхийн том зах зээл рүү орох төмөр замын ажлыг өргөн цариг гэж солиорон 6 жил гацаасныг бид өршөөх ёстой юу. Ямарч батлагдаагүй маршрутаар хөрс хуулуулж 50 сая доллар хий цацсан хариуцлагыг хэнд үүрүүлэх ёстой вэ. Тэр үеийн зам тээврийн сайд хүлээх ёстой. Эмсиэс-ийн бүтээн байгуулалт төмөр замын ажлыг цэвэр атаархалаар хэн зогсоосон бэ женко зогсоосон. МоАХ-г бид хүн төрлөхтөний зам ёсны зам ардчилалын авч ирэхийн төлөө, оросын дарангуйлалыг шүүмжлэн байж, орос цэрэг гарахыг шаардан байж байгуулснаас өнөөгийнх шиг жижиг бууурай орны де факто хилийг зөрчин, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдан, булааж авч байгааг дэмжих гэж байгуулаагүй. МоАХ-ЫН ПАРИЗАНУУДАА БИДНИЙ АНХНААС ЗҮТГЭСЭН ҮЗЭЛ САНАА ЭНЭ БИШ. БИД С.ЭРДЭНЭГИЙН ЖЕНЬКОД 300 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАРЖ КАРЬЕР ХИЙХ ТАВЦАН БОЛГОН АШИГЛАСАН ХОЛБООГОО БУЦААЖ АВЧ, Түвдэндорж, сахал Билэгт, Төмөрбааатар, наримгар Хишгээ, Дорлигжав, буриад Билэгсайхан, Батүүл, сахал Энхбаатар нарт нь буцааж өгмөөр байна. Эд нарын хэнэн ч өөрийнхөө гишгүүр болгож ашиглахгүй. Уржнан жил Дарханд өөрийнхөө наймааны хэдэн дурак, худалдагдсан сүгсэлзүүрүүдээ дагуулан МоАХ-д гишүүн элсүүлнэ, энэ ХЭДЭН АРХЧИНТАЙ хол явахгүй байна гэж ярьж явсныг мэдэх юм байна
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (95.19.208.92)
    battulgiin zuv
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • good (210.245.225.120)
    Ene udaa tsagaa olson shiidver bailaa. Orsiig baruunihan 200 jil polidoh gej oroldoj baina
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.194.4)
    Баттулгыг дэмжиж байна
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • mongol (202.179.6.174)
    ene bol harin zob shuu, ter amerik bid yamar hamaa bna. bid horshuud tegeed l zoboo.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • давхар (122.254.127.34)
    Энд бас давхар Баттулгыг далимдуулж дайрах гэсэн нөхдүүд яваад байнаа,хэ хэ
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • зочинф (202.70.42.26)
    Монголд тогтворгүй байдал үүсэхээс хамгийн ихээр болгоомжилж байгаа улс бол Орос Хятад хоёр. Энэ нь тэдний хувьд дарьтай торхон дээр суугаад галаар тоглож байна ааа гэсэн үг. Оросуудийн хувьд хамгийн хүнд үедээ ямагт биднээс тусламж авдаг.Тэр л уламжилалаараа Крымтэй холбоотой гарах хүндрэлээс аврах цөөхөн гарцын нэг нь Монгол улс гэдгийг ойлгож асуудалд хандаж эхэлжээ.Хятадийн хувьд өөрийнхөн маш тогтворгүй бүс нутаг Шинжаан Уйгар Ордос Өвөр монгол нь Монгол улстай хил залгадаг байнгийн бослого хөдөлгөөнтэй байх дээрх мужуудад Монголын тогтворгүй байдал маш муугаар нөлөөлнө гэдгийг Хятадууд маш сайн ойлгож байгаа. Харин Америкуудийн хувьд Монгол улсыг тогтворгүй болгох сонирхол хамгийн их байдаг боловч газарзүйнхэн онцлого тийм боломж олгодоггүйн дээр сүүлийн үед АНУ хүнд нөхцөлд орох болгондоо Монгол улсаас дэмжилэг авдаг болсон нь тэдний хувьд хамгийн том асуудал болоод байгаа.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.33.224)
    баттулга их зөв ярьж. голчтой шийдэмгий эр хүн шиг байна. монголчууд угаасаа хойд хөршөө дэмжиж түшиж оршин тогтноно.шоохуузууд боож үхэх гээд хэрэггүй.
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
    • hehe
      chi orosoo tysh bid devshiltet hyn torolhiitniig dagah bolno hogshin togtsogoo
      2014 оны 03 сарын 20
  • unen (172.248.39.219)
    bid nar shig amidrax argaa olox gej gadnii daisan dotoodiin urbagchidiin omno soxorson ard tumeniig ingej bolj baigaa yum uu..orosuud bidend unegui benzin ogoogui l baix daa. xun bue buedee tusaldag shig uls gyren bue buendee tusalj l baidag sh dee, orosuud budend tusalsaniixaa xaruyd mongoliin gazariig xangalttai absan, uuniig sanuulax estoi, erx choloog bid unegui abaagui shyy dee, denduu goomoi zuil yarij dee
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
    • Лутбат
      Бид тусгаар тогтнолыг үнэгүй аваагүй шүү дахин сануулъя Оросыг дэмжиж хуцаад байгаа новшнуудаа
      2014 оны 03 сарын 20
  • Ard Mongol (202.179.10.66)
    Баттулга сайд маань асуудалд хөнгөмсөг хандаж дээ. Уг нь тэгмээргүй л хүнсэн. Дээрхийг бичсэн сэтгүүлч жинхэнэ үнэнийг бичжээ. Бүгдээрээ бодолтой хандана шүү
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Лутбат (202.5.194.1)
    хэхэ Оросуудыг баавгай гэхлээр онгироод байгаа юмуу даа хэхэ уул нь тэнэг Иван л гэдэг ш дээ хэхэххэ
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Лутбат (202.5.194.1)
    Баттулга арай ч Оросуудын талд энэ тэр гэж далдаганах хүн биш байх шүү. Тулхтай байна шүү
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 10 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 34 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 55 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 59 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 12 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК