
Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус мэдээллийг үгүйсгэж “Засаг мөнгөгүй болоогүй. Улсын төсөв улайсан гэдэг худал мэдээлэл. Шаардлагатай бол бид тодотгол хийгээд явна. Гэхдээ тодотгол хийхэд төвөгтэй зүйлүүд байна. Жишээ нь царцаасан 234 барилгад дахин оруулах хөрөнгө нь 700 гаруй тэрбум болж байна. Ийм боломжгүй тоо гарч ирээд байгаа юм. 700 гаруй тэрбумыг яагаад ч өгч чадахгүй. Тэгэхээр дээрх барилгуудын аудитын дүнг байнгын хороогоор хэлэлцээд хасах барилгыг нь хасаад үргэлжлүүлэх барилгуудыг үргэлжлүүлээд явна гэсэн үг юм. Мөнгө нь хаана байгаа юм гэхээр Сангийн сайд дээр 130 гаруй тэрбум төгрөг бичээстэй байгаа. Энэ мөнгөндөө багтчих юм бол төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа юм” гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)