Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Цагаан: Эдийн засгийн оролцоог дэмжвэл Монгол Улсад хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байна

2014-3-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо.Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж удирдаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Азийн хөгжлийн банкны захирал бөгөөд суурин төлөөлөгч Роберт М.Шоэлхаммер, Сангийн дэд сайд С.Пүрэв, эдийн засагчид, эрдэмтэд, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Уг нээлттэй хэлэлцүүлгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдал болох иргэдэд наалдацтай байдлыг хангах нь чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Дэлхий нийтийн хэмжээнд тэгш бус байдал улам бүр нэмэгдэж, орлогын хэт ялгаатай байдал өсч буй нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хувьд санаа зовоосон асуудлын нэг болоод байгаа юм. Дэлхийн нийт баялгийн бараг тал хувийг нийт хүн амын дөнгөж ганцхан хувь нь эзэмшиж, дэлхийн хамгийн баян 85 хүн дэлхийн хүн амын тэн хагас болох 3,5 тэрбум хүний эзэмшиж байгаатай тэнцэх эд баялгийг эзэмшиж байгаа судалгаа гарчээ. Монгол Улсын хувьд ч мөн эдийн засаг өсөхийн хэрээр тэгш бус байдал нэмэгдсээр байгааг хэлэлцүүлэг оролцогчид тэмдэглэж байлаа.

Эдийн засгийн эрх чөлөө үгүй бол хувь хүний эрх чөлөө хэзээд боогдмол байдаг

2014-03-20hural_big1
Хэлэлцүүлгийг нээж Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэхдээ “Ардчилал, иргэдийн оролцоонд түшиглэсэн засаглалыг өнөөдөр дэлхий нийтээр хамгийн дэвшилттэй, үр ашигтай, зөв тогтолцоо хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Яагаад гэвэл гагцхүү иргэдийн оролцоотой жинхэнэ ардчилал тогтвортой бодит байдал руу залдаг. Аливаа асуудлыг хүний эрх, улс төрийн эрх чөлөөг хэрхэн хангаж байгаагаар нь дүгнэдэг боллоо. Дэлхий дахин даяарчлагдаж байна. Бизнес, хөрөнгө, санхүү, худалдаа, арилжаа наймаа, тээвэр, харилцаа холбоо, интернэт зэргээс даяарчлал хэрхэн эрчимтэй явж байгааг бэлхнээ харж болно. Үүний хажуугаар үзэл санаа, гүн ухааны сургааль болон шашны урсгалууд даяарчлалтай зэрэгцэн нийтийн хүртээл болж байна.

Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг нь хөгжил дэвшлийн сөрөг үр дагавар болж хамтдаа алхах боллоо. Ядуурал урьдын адил хамгийн хурц асуудлын нэг байсаар байна. Хүний хамгийн наад захын амьдралын хэрэгцээг бүх хүнд хамааралтайгаар иж бүрэн шийдэж чадаагүй байна. Эдийн засаг, нийгмийн харилцааны тогтвортой хөгжлийг хангаж тэр бүр чадахгүй байгаа. Авлига, хээл хахууль, эрхтэн дархтан, улс төр, бизнесийн бүлэглэлийн өмнө нийтийн эрх ашиг хүч дутан сөхөрч, иргэд, олон нийт шууд бусаар болон илээр хохирсоор байна. Хүний эрх, ардчилал, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зарчим нь ихэнх тохиолдолд цаасан дээрх тунхаглал төдий байх нь хаа сайгүй оршсоор байна.
2014-03-20hural_big1
Эдгээр сөрөг асуудлыг зөвхөн хөгжлийн бодлогоор л шийдэж, даван туулж чадна. Хувь хүний эрх чөлөө, хувь хүний нийгмийн хариуцлагыг хангах нь хөгжлийн зорилго төдийгүй хөгжилд хүрэх цорын ганц үндсэн арга хэрэгсэл, урьдчилсан нөхцөл юм.Иргэдийн хүсэл эрмэлзлийг хаан боогдуулсан, иргэдийн сонголтыг хязгаарласан аливаа саад тотгорыг арилгах нь хөгжлийн эрхэм зорилго гэж үзэх ёстой. Эдийн засгийн эрх чөлөө үгүй бол хувь хүний эрх чөлөө хэзээд боогдмол байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнөх бүрэн эрхийн хугацаандаа төвлөрлийг сааруулах, шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогыг өөрийн үйл ажиллагааны нэг гол хэсэг болгож ирсэн. Энэ удаагийн, 2013-2017 оны бүрэн эрхийн хугацаандаа ухаалаг төрийн тогтолцоог бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байна. Иргэдийн оролцоо болон ухаалаг төрийн бодлого нь хамтдаа хөгжилд хүргэх алтан түлхүүр гэж дүгнэж болох юм” гэв.

Монгол Улсад эдийн засгийн оролцоог дэмжсэн бодлого явуулах шаардлага тулгарч байна

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлэг дээр хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхийг судалж үзэхэд оролцоог дэмжсэн улс төрийн тогтолцоотой болон оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого явуулдаг улс үндэстнүүд хөгжсөн байдаг. Харин шахаж хяхдагулс төрийнтогтолцоотой улс орнууд зогсонги байдалд орж, ядуу зүдүү болсон байдаг. Энгийн жишээ хэлэхэд хоёр Солонгос байна. Солонгосын хойг хуваагдах үед Хойд Солонгос өнөөг бодвол өндөр хөгжилтэй байсан. Гэтэл өнөөдөр Хойд, Өмнөд Солонгос бүх зүйлээрээ газар тэнгэр шиг ялгаатай болсон. Америк тивд европчуудыг анх очих үед испаничуудын очсон Латин Америк маш их баян байсан. Испаничууд омгийн ахлагчдыг барьж, хураасан алт, эрдэнэсийг нь дээрэмдэж, бэлэн зүйлээр баяжихыг эрхэмлэсэн. Хойд Америкт очсон колоничлогчид эхлээд хатуу хандсан ч сүүлдээ бизнес, худалдаа арилжаанд  нутгийн иргэдийн оролцоог дэмжих бодлого явуулсан. Өдгөө хойд, өмнөд Америкийн хөгжлийн ялгаа ямар байгааг харж байгаа. Африк ч ялгаагүй.

Өнөөдөр Монгол Улс сонголтын зам дээр ирээд байна. Өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хувьд шилжилт хийсэн. Одоо бол эдийн засагт оролцоог дэмжсэн бодлого явуулах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ухаалаг төрийн санаачилга дэвшүүлсэн. Энэ нь хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг нь эдийн засгийн бодлого. Нөгөө нь ухаалаг төрийн бодлогын асуудал юм. Энгийн жишээ хэлэхэд УИХ-д сонгогдоход мөнгөтэй хүмүүст давуу тал олгох биш, нийт нэр дэвшигчдэд ижил тэгш боломж олгох ёстой. Энэ талаар Улс төрийн санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа.

Эдийн засгийн бодлого дээр олигархийн, монигархийн, эсвэл намын, фракцын, аймгийн гэх мэт субъектив хүчин зүйлээр хандаж бодлого явуулах юм бол Монгол Улс хөгжихгүй. Мөн төр, засаг бэлэнчлэх сэтгэлгээг дэмжиж ирсэн нь хамгийн буруу бодлого байсан. Одоо ч Оюутолгой, Тавантолгой ашиглалтад орвол бүгд баяжина гэж хүлээх нь буруу. Ажил хийж чадах хүн бүрийг эдийн засгийн харилцаанд оруулах бодлого явуулах юм бол тэр бол оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлого болох юм.
2014-03-20hural_big1
Шувууны хоёр жигүүрээр зүйрлэвэл нэг нь шийдвэр гаргадаг улс төрийн хэсэг, нөгөө нь баялаг бүтээгчид, эдийн засгийн салбарын бодлогын асуудал юм. Оролцоог дэмжсэн тал руу бодлогоо чиглүүлэх юм бол Монгол Улс өнгөрсөн 24 жилд тайван замаар ардчилалд шилжиж, шинэ ололт, шинэ гайхамшиг бүтээсэн шигээ ирэх 24 жилд бас хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байна.

Аливаа бодлогыг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл зориг, тэвчээр хэрэгтэй. Түүний тулд улс төрийн тогтолцоогоо боловсронгуй болгох хэрэгтэй. Үүний аль алин дээр Монгол Улсын Ерөнхийлөгч анхаарч байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг Монголд оролцоог дэмжсэн эдийн засгийн бодлогын тулгын чулуу, эх ундарга нь болоосой гэж хүсч байна. Та бүхэнд баярлалаа” гэлээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.70.43.98)
    neg l ih gaihamshig yarisan uls. Hiisen buteesen yum yu ch baihgui. Ene hoorond ni uls oron ni suireed duusch baina
    2014 оны 03 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 27 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 10 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 33 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 55 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 59 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 12 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК