Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад харилцааны сайд Австралид айлчиллаа

2014-3-21
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулав.
 index   Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 16-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд парламентийн гишүүд болон бизнесийн төлөөлөл дагалдаж улс төр, эдийн засаг, нийгмийн олон чиглэлээр хоёр улсын харилцааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Сургалтын тэтгэлгийн тоог нэмэгдүүлэв

Гадаад харилцааны сайд Л.Болд, Австралийн Гадаад хэргийн сайд хатагтай Жулиa Бишоп нар гуравдугаар сарын 18-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн төвшинд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Энэ үеэр оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийг улам бүр өргөжүүлж Австралийн засгийн газрын тэтгэлгийн тоог таваар нэмэгдүүлэн жил бүр Монгол Улсын 43 иргэнийг сургах болсноо хатагтай Ж.Бишоп албан ёсоор мэдэгдэв.

Мөн Австралийн тал Монгол Улсад үзүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны төсвөө эрс өсгөж, 20 сая ам.долларт хүргэх болсноо ч дуулгалаа. Эдгээрийн зэрэгцээ гадаад иргэд амралтаараа ажиллах визийн хөтөлбөрт манай иргэдийг хамруулах, Австралийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болдын тавьсан саналуудыг нааштайгаар хүлээн авч байгаагаа Австралийн Гадаад хэргийн сайд илэрхийлэв.

Түүнчлэн Консулын салбарт хамтран ажиллах Монгол, Австралийн Засгийн газар хоорондын санамж бичигт Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Р.Болд, Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Консул, онцгой байдал эрхэлсэн нэгдүгээр туслах нарийн бичгийн дарга Ж.Браун нар гарын үсэг зурлаа.

Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулагдлаа

Гадаад харилцааны сайдын Австрали улсад хийсэн айлчлал хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр томоохон ахиц гаргахуйц чухал үйл явдлуудаар дүүрэн байв.
Айчлалын эхний өдөр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны эхээр байгуулагдсан Монгол, Австралийн бизнес зөвлөл албан ёсны нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо. Уг зөвлөлд Австралийн хамгийн том банк ANZ, олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Минтер Эллисон зэрэг томоохон компаниуд нэгдээд байгаа юм.

Мөн гуравдугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Хөрөнгийн Биржийн удирдлагуудтай уулзан хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, тус биржид Монгол компаниуд бүртгүүлэх боломж зэрэг асуудлаар санал солилцлоо. Үүний дараа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын санаачлагаар Сидней хотод зохион байгуулагдсан ReDiscover Mongolia 2014 хөрөнгө оруулалтын семинарт оролцон хөрөнгө оруулалтын орчны талаар Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл зэрэг асуудлаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийв.

Өнөөдрийн байдлаар Австралийн 170 гаруй компани Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байгаа юм. Цаашид Монголын улсын эдийн засаг дахь “гуравдагч хөршийн” эзлэх байр суурийг бэхжүүлэхэд Австралийн хөрөнгө оруулалт тэргүүлэх ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны сайд онцолж байв. Тэрээр гуравдугаар сарын 18-ны өдөр Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хоёр орны хөгжлийн ижил төстэй талууд болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцохын зэрэгцээ уул уурхайн салбар дахь татварын бодлого, салбарын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зэрэгт тус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх суурийг тавив.

Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд болон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ч.Хүрэлбаатар нарын төлөөлөгчид Австралийн парламентын төлөөлөгчийн танхимын дарга, хатагтай Бронуин Бишопт бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдын захидал, урилгыг гардуулахын сацуу хоёр орны харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав. УИХ дахь Монгол-Австралийн найрамдлийн бүлэг нь хамгийн олон гишүүнтэй, тус улсад суралцсан парламентийн гишүүд, сайд нарын тоогоороо тэргүүлдэг хамгийн хүчтэй найрамдлын бүлгүүдийн нэг юм.

Айлчлалын хүрээнд Л.Болд тэргүүтэй Монголын төлөөлөгчид гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Ж.Хоггт  бараалхсан юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг боловсрол, хүмүүнлэгийн салбарт түлхүү хөгжүүлэх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх талаар болон бусад асуудлаар ярилцлаа.

Австралийн Үндэсний Их сургуульд илтгэл тавилаа

Австралийн холбооны улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд гуравдугаар сарын 19-ны өдөр Австралийн үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгээс зохион байгуулсан Монголын талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо. Сайд Л.Болд Монгол Улсын түүх, улс төр, эдийн засгийн талаар танилцуулж, судлаач, багш, оюутнуудын сонирхсон асуултуудын хүрээнд өөрийн үзэл бодол, байр сууриа танилцуулав. Тус их сургуулийн Ази, Номхон далайн коллежээс эрхлэн гаргадаг “East Asia forum” сэтгүүл энэ оны эхний дугаартаа Монголын талаар онцлон нийтэлсэн байна.

Сайд Л.Болд айлчлалынхаа  үеэр Австралийн АВС, Sky news телевиз болон өдөр тутмын The Australian сонинд Монгол Улсын эдийн засгийн хөгжил, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт, гадаад харилцааны бодлогын талаар ярилцлага өглөө.

Эдгээр олон талт ажлын зэрэгцээ тэрээр Мельбурн хотод Австрали улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзлаа. Тус улсад одоогоор Монгол Улсын гурван мянга шахам иргэн амьдарч буйн 600 орчим оюутнууд юм.  

Ийнхүү Австралийн холбооны улсад 21 жилийн дараа хийгдэж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал амжилттай өндөрлөлөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    52 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 5 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 14 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 36 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 3 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 3 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 3 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 8 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 48 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 11 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 35 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 56 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 0 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 23 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 18 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 4 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 7 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 13 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 21 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК