
Улсын Их Хурлын дарга Баян-Өлгий аймагт ажиллах томилолтоо “Наурыз” баярын хурал болон “Наурыз” баярын нээлтийн ажиллагаанд оролцсоноор эхлэх юм. Үүний дараа аймгийн удирдлагуудтай уулзалт хийж санал, хүсэлтийг нь сонсоно.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга казак айлаар зочилж, Ногооннуур сумын Асгатын мөнгөний ордтой танилцахын зэрэгцээ орон нутгийн радио, телевизэд ярилцлага өгөх юм.
Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Улсын Их Хурлын гишүүн А.Бакей болон албаны бусад хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан ажиллах юм байна.
Сэтгэгдэл (3)