Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх баригчид иргэдээ сонсох цаг болсон гэв

2014-3-21
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар өнөөдөр хүнс барааны "Бөмбөгөр" худалдааны төв, 100 айлын барилгын материалын захад худалдаа наймаа эрхэлж буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Худалдаа наймааны хөлд байнга шахуу дарагдаж байдаг "Бөмбөгөр" худалдааны төв өнөөдөр эл хульхан байна. Юанийн ханш өнгөрсөн оны гуравдугаар сард 225 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 292 төгрөгт хүрээд байна. Энэ нь урдаас бараа бүтээгдэхүүн татаж лангуу түрээслэн амьдралаа залгуулдаг иргэдийн худалдаа наймаанд сөргөөр нөлөөлж байгааг наймаачид ярьжээ. "Бараа зарагдахгүй учраас бөөгнөрч суугаад хууч хөөрч суух тохиолдол олон юм даа" гэж худалдагч Пүрэвдолгор онцолсон. Энэ нь сүүлийн үед уг төвөөр үйлчлүүлдэг иргэдийн тоо буурч, худалдан авах чадвар эрс муудаж байгаатай холбоотой аж.
Hajaad
Гэр ахуйн бараа борлуулдаг иргэн Нямбаатарын хувьд сардаа хоёр, гурван удаа урагшаа явж бараагаа татдаг байж. Гэтэл сардаа ганцхан удаа, зарим үед бараг явж чадахгүйд хүрчээ. Тэрээр өдөрт 120-150 мянган төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол энэ жилээс өдөрт 60-70 мянга төгрөг олдог болсон гэнэ. Зөвхөн Нямбаатар ч гэлтгүй эндхийн худалдаа эрхлэгчдэд энэ нь нийтлэг үзэгдэл болжээ. "Өдөрт хоёр, гуравхан бараа зардаг, одоо ганцхан цамц зарчихаад л сууж байна. Амьдрал туйлын хүнд байна. Яаж хэлбэл тэр сайд, дарга нар бидний амьдралыг мэддэг болох юм, ёстой мэдэх юм алга. Долларын ханшийг дагаад юань ч огцом өсч байна. Гэтэл ханшийг бууруулах талаар юу ч хийхгүй юм" гэж нэгэн худалдагч хэлж байлаа. Иргэдийн амьдрал, эрх баригчдын хэлж буй хоёр алд дэлэм зөрүүтэй байгааг ч энд таарсан иргэд сануулж, бодитой арга хэмжээ авахыг хүсч байв. 

Ерөнхийдөө тус төвийн худалдагчдын хэлж буйгаар өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан аж. Элдэв дарамт шахалтаас эмээгээд үгээ хэлэхээс цэрвэх иргэдтэй ч таарав. "Бөмбөгөр" худалдааны төвд мах, махан бүтээгдэхүүн борлуулдаг иргэд сүүлийн саруудад махны олдоц ховордсоныг гишүүдэд дуулгажээ. Энэ нь зүүн аймгуудад гарсан шүлхийгээс гадна хятадууд их хэмжээгээр мах бэлтгэж байгаатай шууд холбоотой гэнэ. Мөн нөөцийн махны чанар муу байгаад анхаарах шаардлагатай гэлээ. Ер нь 10-20 кг-аар нь мах авдаг хүн цөөрөөд, ганц хоёр кг-аар нь авах элбэг болсон аж.

Төр засгийн шийдвэрт иргэдийн саналыг тусгахгүй байна гэлээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар дараа нь 100 айлын барилгын материалын "Оч" төвийн худалдаа эрхлэгчидтэй уулзлаа. Цаг агаар дулаарч буй энэ үед барилгын материалын эрэлт хэрэгцээ ихэсдэг ч энэ жил харьцангуй гүйлгээ, борлуулалт сул байна гэж бизнес эрхлэгчдийн дийлэнх нь хэлж байсан. Юанийн ханшийн өсөлт барилга материалын худалдаа эрхлэгчдэд ч мөн хохиролтой тусч байгаа аж. Тус төв орчмын долоон байшинг буулгаж газарт оруулах гэж байгаа аж. 100 айл орчмын барилгын материалын дэлгүүрүүдээс зөвхөн энэ хэсэг газрыг газарт оруулах гэж байгааг тэд эсэргүүцэж буйгаа илэрхийлж байв. Сүүлийн үед барилгын материалын захыг Налайх дүүрэг рүү нүүлгэн шилжүүлнэ гэж байгаа ч тэнд ажиллаж буй худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр асуудлыг шийдэх ёстойг тэд төр засагт гишүүдээр дамжуулан уламжилж байна. Иймд нийслэлээс гарч буй шийдвэрүүдэд ард иргэдийн санал бодлыг тусгахгүй, цомхон хүрээнд санал асуулга төдий аваад өнгөрдөгт ч шүүмжлэлтэй хандаж байна.
Hajaad
"Өнгөрсөн жил Засгийн газраас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үнийг тогтворжуулахад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарсан. Гэхдээ энэ хөнгөлөлтөд хэдхэн том компани хамрагдсан. Харин энэ чиглэлээр бизнес эрхэлдэг иргэдэд уг хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй" гэж нэгэн бизнес эрхлэгч ярилаа.

Барилгын материалын худалдаа эрхэлдэг хүмүүсийн дийлэнх нь олон жил энэ бизнесийг дагнан эрхэлж байгаа аж. Тэдний хувьд орон сууцны зээлд хамрагдах боломж муу, нийгмийн даатгалд хамрагдалт ч сайнгүй байгааг хэлж, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдэд чиглэсэн тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болсныг санууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • 5112 (202.55.191.130)
    МАН/МАХН/ УРД НЬ ЗАСАГ БАРЬЖ БАЙХДАА ЭНЭ АЖЛАА ХИЙХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ??? АН ЗАСАГ БАРИАД, НЭР ХҮНД НЬ ӨСӨӨД ИРЭХЭЭР АЖИЛД НЬ СААД БОЛОХООС ӨӨРИЙГ ХИЙХГҮЙ, НОВШИРОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ТААРУУ БАЙГААГИЙН ЭХ ҮНДСИЙГ ТАНАЙ НАМ Л ТАВЬСАН. ТӨРД БИЗНЕСИЙНХЭН ШУРГАЛАХ, АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ИДЭХ НӨХЦӨЛИЙГ ТА НАР Л ТАВЬСАН Ш ДЭЭ... ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД ГЭДЭГ БОЛ ТА НАРЫН ЭНЭ БОЛЧИМГҮЙ АЛХАМУУДЫГ Л ХЭЛЭЭД БАЙНА Ш ДЭЭ МАН-ГАРУУДАА
    2014 оны 03 сарын 22 | Хариулах
  • lutbat (202.5.203.33)
    Sodbaataraa chi Baterdenetei hamt So-d casino togolson mongoo butsaaj tolson yy chi barag saya dollaraar togolson baidag yum bilee sh dee
    2014 оны 03 сарын 22 | Хариулах
  • MAN (58.18.168.116)
    20 jil tur barij baikhdaa ingej yavj baisan u ta nar
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • bold (172.56.13.135)
    Muu Hurelsuhiin bugsiig doloogch Sodbaatar, MAN iin luivarchin, gishuun ch gej dee, yaaj. Olson yum bgaan
    2014 оны 03 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    53 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 6 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 15 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 37 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 4 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 4 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 4 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 9 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 49 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 29 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 12 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 36 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 57 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 1 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 24 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 19 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 5 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 8 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 14 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 22 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК