
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Төмөр замын албан хаагчидтай уулзаж шинээр санаачилсан хууль тогтоомжуудаа танилцуулж, хэлэлцүүлэг хийх юм байна. Тэрбээр энэ Хаврын чуулганд 10 орчим хуулиудыг өргөн барих гэж буй. Тухайлбал, Тамхины хяналтын тухай хууль, НӨАТ-ын хууль, Авлигын тухай хууль, Эм, эмийн хяналтын тухай хууль мөн Галт зэвсэг болоод Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг бэлэн болгожээ. Тиймээс эхний ээлжинд төмөр зам, оюутнууд болон байгууллага, иргэдтэй уулзаж ярилцах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/