Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Бид олсон ашгаа үнэтэй машин, чамин утас, брэнд хувцсанд зарцуулсан

2014-3-24
0
ЖИРГЭХ

DSC_1228    “Монголын Эдийн засгийн чуулган-2014” форум яг одоо Төрийн ордонд болж байгаа билээ. Энэхүү чуулганыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж үг хэлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ танхимд хуран цугласан эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд өдрийн мэнд хүргэе!

Бид улсынхаа эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар жил бүрийн 3-р сард зөвлөн ярилцдаг болоод 5 дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил та бидний ярилцах сэдэв “Монголдоо бүтээцгээе”.

Юуны өмнө өнгөрсөн жилийн Монгол Улсын эдийн засгийн тоо баримтын талаар цөөн үг хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

2013 онд дэлхийн эдийн засгийн байдал, гадаад зах зээл төдийлөн сайнгүй байсан. Ялангуяа, Монгол Улсын эдийн засагт, экспортод голлох байр суурь эзэлдэг түүхий эдийн үнэ бидний хүлээж байсан шиг тааламжтай байж өсөлт ажиглагдсангүй. Эдийн засгийн бөгөөд хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин тийм ч тааламжтай биш байсан ч Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.3 хувь байж, сүүлийн 3 жил дараалан хоёр оронтой тоогоор өслөө. Экспортын түүхий эдийн үнийн бууралт, гадаад шууд хөрөнгө оруулалтын түр зуурын зогсонги байдлаас шалтгаалж төгрөгийн ханш 20 орчим хувиар уналаа.

Өнгөрсөн жилүүдийн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, эдийн засгийн таатай нөхцөл биднийг “муу занд” сургажээ. Бид газраасаа алт, зэс, нүүрсээ ухаад зөөчихдөг, аль эсвэл малаасаа ноолуур, ноос, арьсыг нь аваад гадагш тушаачихдаг экспортын бүтэцтэй, харин гаднаас ихэвчлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн импортлоод шууд хэрэглэдэг “муу зан”-тай болсон байна. Угтаа өөрсдөө гардаад хийдэг, бүтээгээд босгодог тийм зүйлс ховор байна. Гол хэрэглээнийхээ 88 хувийг импортолдог, тэр байтугай гурил, гурилан бүтээгдэхүүний бараг 2/3-ыг, сүүний ихэнх хувийг гаднаас оруулдаг боллоо. Гэтэл экспортын 90 гаруй хувь нь ердөө түүхий эд байна.

Энэ ужгирсан гажигтай тогтолцоог даруй засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэх нь амархан байх болно. Тэр аюулын дохио, ойрын жишээ нь төгрөгийн ханшийн сулрал. Төгрөгийн ханшийн сулралыг нүүрсний үнийн уналт, дэлхийн эдийн засгийн бууралт, Хятадын эдийн засгийн өсөлтийн сааралт зэрэгтэй холбож, янз бүрээр дүгнэж байна. Гэвч угийн эх, шалтгааны гол нь бидний бүтээх чадамж муутай холбоотой гэж бодож байна. Бид зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний ихэнхийг өөрсдөө хангадаг байсан бол ийм явдал болохгүй байлаа.

DSC_1228Өмнөх жилүүдэд эдийн засгийн таатай байдлыг дагалдсан гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөгөөр ханш өсдөггүй байсан учир тэр гажуудал далд байж, олны анхааралд өртдөггүй байжээ. Эргээд харахад, 2010 онд Австралид болсон үерээр тэндэхийн нүүрсний уурхайнууд ажиллаж чадахгүй болох тэр үед Монголын нүүрс өндөрт борлогдсон байдаг. Энэ нь өнгөрсөн үед Монголын эдийн засаг сүрхийдээ биш, харин бидний өрсөлдөгчид үүссэн бэрхшээл дээр бид хэдэн оноо илүү авсан гэсэн үг. Харин өнөөдөр Монгол яг бодит байдалтайгаа тулгараад байна. Тэр дундаа өнгөрсөн хугацаан дахь Монголын төр засаг, нийгэм бэлэнчлэх, үрэлгэн байдалд дасчээ. Бид олсон ашгаа үйлдвэрлэхэд бүтээхэд биш үнэтэй машин, чамин утас, брэнд хувцсанд зарцуулсан байна. Яг л арчаа муутай айл олсон хэдэн төгрөгөө ахуй амьжиргаандаа нөөцөлж, зарцуулах биш идэж уугаад үрдэг шиг юм болж. Гэтэл "залхуу хүний өвөл маргааш" гэдэг шиг өвөл дөхөөд дэлхийн эдийн засаг хямраад, Австралийн эдийн засаг түр сэргээд ирэхэд бид яаж байна даа. Өнөөдөр Улаанбаатарт 6.5 тэрбум ам.долларын үнэтэй машин явж байна. Гэтэл хөгжингүй олон орны засгийн газар, компаниуд, иргэд эдийн засаг хэчнээн сайн байсан ч хуримтлал, хуримтлал, бас дахин хуримтлал гэж амьдарч байна. Хөгжил гэдэг угтаа хувь хүмүүсийн хэрэглээ биш харин улс орны дэд бүтэц, дэд бүтэц, бас дахин дэд бүтэц юм аа.

Өнгөрсөн цагийн бидний алдаа юу байв гэдгийг олж харвал оноо, гарц шийдэл гаргахад дөхөмтэй болох биз ээ. Бидний хамгийн том алдаа бол согогтой эдийн засгийнхаа оношийг зөв тавьж чадалгүй иржээ. Бид зөвхөн өнөө маргаашийг аргацааж, өвчнийг түр намжаасан эмийн эмчилгээ хийж байснаас биш уг үндсийг нь таслах цогц эмчилгээ хийсэнгүй. Тиймээс хөрөнгө оруулалт буурмагц ханшийн “хууч өвчин” сэдэрч эхэллээ. Энэ ужиг өвчнийг анагаахын тулд шалтаг ярих бус шалтгааныг нь зөв тогтоохоос эхлэх хэрэгтэй.

 Юуны өмнө төр засгийн оновчтой бодлого, бодитой дэмжлэг чухал гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тийм учраас Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээдэг улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг "Монголдоо бүтээх жил" болгож байна. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлого тууштай барина. Тэр бүхний үр дүн бодитой хэрэгжиж байж бид хэрэглэгч улсаас бүтээгч улс болж чадна. Эдийн засаг таагүй байгаа энэ л үед бид асуудал асуудлынхаа угийг олж харж, учгийг тайлж хэлэлцэх хэрэгтэй байна. Хэрэв бид жинхнээсээ өнөөдөр л бүтээж сурахгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэх болно. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм.

Үйлдвэрлэгч, бүтээгч улс болохын тулд Шинэчлэлийн Засгийн газраас олон ажил төлөвлөөд байгаа бөгөөд эхнээсээ үр дүнгээ өгч байна. Энэ онд үйлдвэржилтэд 1 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөж экспорт дэмжих, импорт орлох чиглэлээрх төслийг санхүүжүүлэх боллоо. Ирсэн төслийг нэг бүрчлэн нягталж, үйлдвэрлэлийн төсөл мөн эсэх, уг төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн тэнцэл болон ард иргэдийн амьжиргаанд ямар дэмжлэг болох гэх мэт олон талаас нь судлан дүгнэж байна. Өнөөдрийн байдлаар 888 төсөл эхний шаардлага хангасан байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын материал, арьс, ширэн эдлэл, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэр байгуулагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.

Нийслэл хот, аймгийн төвүүдийг орон сууцжуулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Зөвхөн 2013 онд 20,000 өрх орон сууцтай болсон бол энэ онд 30,000 айл өрхийг орон сууцанд оруулахаар ажиллаж байна. Аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүллээ.

Бүтээн байгуулалтыг бодлогоор дэмжиж буй нэг том чиглэл бол дэд бүтцийн салбар юм. Энэ онд бид 6 аймгийн төвийг нийслэл хоттой холбож дуусах бөгөөд Туулын хурдны замын ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн онд эхэлсэн “Гудамж” төсөл үргэлжилнэ, аймгийг засна. Шинэ төмөр зам, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтууд ч үргэлжилнэ. Амгалан дулааны цахилгаан станц, 3, 4-р цахилгаан станцын өргөтгөлүүдийг хүлээн авна. Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцын ажил эхэлнэ. Аймгийн төвүүдэд дулааны станц, оношилгооны төв, жишиг сум зэрэг дэс дараалсан олон бүтээлч ажил төлөвлөсний дагуу үргэлжилнэ.

Гэхдээ хэдий бүтээлч ажил хийгдэж байгаа хэдий ч бүтээн байгуулах, үйлдвэрлэх чиглэлээр олон шинэ санаачилга, үр дүнтэй санал тус форумаас гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм бодитой санал санаачилга гарч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөдөг учраас энэ арга хэмжээнд би үргэлж баяртай оролцдог.  

Монголын эдийн засгийн форумыг би Шинэчлэлийн Засгийн газрын бизнесийн салбарынхантай уулздаг нэг удаагийн арга хэмжээ биш бүтэн жилд ярьж төлөвлөсөн, хийж бүтээснээ дүгнэдэг, ирэх жилд ямар зүйл хийхээ хэлэлцдэг ач холбогдолтой, өргөн хүрээтэй үйл ажиллагаа юм. Ерөөсөө бизнес эрхлэгч, бүтээгчидтэйгээ уулзаж, санал бодлыг сонсох нь Шинэчлэлийн Засгийн газрын гэнэт сэрж санаад хийдэг ажил биш ээ. Манай Засгийн газар байгуулагдсанаас хойш “Шинэчилж шийдье-222” уулзалтыг сар бүр тогтсон хугацаанд хийхийн зэрэгцээ бизнесийнхнийхээ санал хүсэлтийг сонсож, асуудал бэрхшээлийг нь шийдсээр ирснийг та бүхэн мэднэ.

Эдгээр цуврал уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд бизнесийн салбарынхны гомдол, үл итгэх байдал багасч байгаа нь ажиглагдаж байна. Эхний уулзалтад ихэвчлэн гомдол бухимдал, бэрхшээл хүндрэл ярьдаг байсан бол сүүлийн үед бүтээлч санаачилга, хүсэл тэмүүлэл давамгайлах боллоо. Үнэхээр бизнесийн салбарынхан маань “Монголдоо бүтээцгээе” гэсэн бодитой өрнүүн тэмүүлэл тээх болсон нь мэдрэгдэж байна.

Бид өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцсан билээ.  Тэр үед монгол брэнд чухам юу байж болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр яг юуг бүтээх вэ гэдэгт илүү төвлөрч хэлэлцэнэ.

Хүн амын тоогоор дэлхийд 100-д ордог Израиль улс эдийн засгийн багтаамж, ДНБ-ээрээ 50-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ 25-д ордог боллоо. Энэ улсын хувьд бүтээх гэдэг бол ерөөсөө шинэ санаачилга, тархины үйлдвэрлэл, think tank юм. Израиль шиг хүн амтай мөртөө ДНБ-ээрээ 35-д, 1 хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд эхний 5-д орох Швейцарь улс дэлхийд тэргүүлэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон юм.

Эндээс дүгнэн хэлэхэд бүтээх, үйлдвэрлэх чиглэлд хоёр гол хандлага байна. Нэг нь Израиль маягийн буюу think tank хандлага, нөгөө нь масс үйлдвэрлэл буюу барих, босгох хандлага. Тэгвэл задгай сэтгэлгээтэй, дэврүүн мөрөөдөлтэй, чөлөөт мэдрэмжтэй Монгол хүнд; өргөн уудам нутагтай, хүн ам цөөтэй Монгол Улсад шинэлэг санаачилгатай монгол генийг хэрхэн ашиглах вэ, яаж Израиль шиг өрсөлдөх чадвартай улс болох вэ гэдгийг тал талаас нухацтай ярилцах хэрэгтэй байна. Бүтээхийн тулд бидэнд юун түрүүнд шинэ санаачилга, шилдэг инноваци хэрэгтэй. Үүнд бүтээмжийг дээшлүүлэх энгийн санаачилгаас эхлээд өндөр технологи бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хамаарна гэж төсөөлж байна. Улмаар тэдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт би итгэлтэй байна.
24tsag.mn


0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (103.26.194.23)
    үнэн үг л хэлсэн байна Хийж бүтээхгүйгээр хэний амьдрал дээшлэх юм вэ Дарга нар индэр дээрээс гоё яриад амьдрал сайжирдаг байсан бол одоо бид ч гараад өгсөн байх байлгүй Хүн бүр хийж бүтээж байж л улс орон дээшилнэ Япончууд дайн болж байхад хүртэл хавар ууланд гарч мод тарьж байсан ард түмэн Ямар ямар гамшгуудыг япончууд давсан билээ Гэтэл Монголд газраас аяндаа ургасан ойгоо сүйдлэхээс өөрийг сэтгэхгүй л байна Сум баг бүр газар оноо өөд татах ажлыг хийж буй нь лав огт харагддаггүй Зүгээр алхайсан хүмүүс мөрийтэй тоглоод байж байдаг болсон Хотод хөгшин залуугүй энд тэндгүй л мөрийтэй тоглож байна Ингэж байхад улс орон хаашаагаан хөгжих билээ Үр хүүхдүүддээ юу үлдээх нь ойлгомжтой
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (202.126.89.183)
    haana yu hiij yavaagaa medehgui yavaa yum bishuu. arai l ahdaj baina da.
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • l;d;cxvx; (160.39.38.112)
    юун задгай цагаан мангуу цагаан гэвэл цохиолтой
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • zochin (112.72.13.168)
    chaavaacdaa vndecnii vildverlel geed xeden gytal, tvriivch, deel, garaad baidag. tsaana ni vnexeer ex orondoo xeregtei zvil xiix gej byi xvmvvcee xaraxgyi xaraxiig ch xvcdeggyi malnyyd.
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (182.160.35.225)
    10 жилийн сургуулийн захирал л байх хүн е сайд болчих юм.
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • negen (182.160.37.212)
    yostoi erguu mal ***** haana bgaa ussun ni
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.21.105.110)
    ene erguug zAILuulaH aawiin hvv alguu neg sumiin zasag darga baihad l boloo
    2014 оны 03 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    51 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    1 цаг 4 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    1 цаг 13 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    1 цаг 35 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 2 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    2 цаг 2 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    2 цаг 2 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    2 цаг 7 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 47 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    13 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    17 цаг 11 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    17 цаг 34 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 56 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    18 цаг 0 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    18 цаг 22 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    19 цаг 17 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    20 цаг 3 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    20 цаг 6 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    21 цаг 13 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    21 цаг 20 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК