
Тэрбээр захирамждаа холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 9.00 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар заажээ. Мөн энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн ажлаа зохион байгуулахыг Байнгын хороодын дарга, гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нарт үүрэг болгосон байна.
Т.Энхэлээ