Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ухаалаг төр санаачилга шилдгээр тодров

2014-3-26
0
ЖИРГЭХ

"Bloomberg” телевизээс зохион байгуулсан“Bloomberg-2013” awards-ийн шагнал гардуулах ёслол өчигдөр орой боллоо. Үзэгчдийн үнэлэмжээр шалгаруулсан онцлох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга хүртсэн юм.

Уг шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар гардан авлаа. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга нь хамгийн их дэмжлэг хүлээсэн санаачилга болоод байна. Энэ зуунд улс шиг улс, төр шиг төртэй, эдийн засаг шиг эдийн засагтай, цоо шинэ өрсөлдөх чадвартай Монгол Улсыг байгуулах үндсийн үндэс нь Ухаалаг төр юм. Өнгөрсөн 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд уг саналыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэвшүүлсэн. Энэ саналыг хамгийн их дэмжсэн хүмүүс нь бизнесийн салбарынхан, сэхээтнүүд, Монголын бүх ард түмэн юм. Энэ концепцийг ажил хэрэг болгохын төлөө Ерөнхийлөгчөө дэмжиж нэг баг шиг ажиллая. Та нарт их баярлалаа” гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн тус телевизэд ярилцлага өгсөн юм.

Хөтлөгч: -“Bloomberg-2013” awards-ийн үзэгчдийн үнэлэмжээр шалгаруулсан онцлох шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга хүртлээ. Энэ санаачлагыг гаргасан үеэс эхлээд хүн бүр, байгууллага болгон дэмжиж ухаалаг төр рүү чиглэх болсон. Ухаалаг төрийн эдийн засагт өгч байгаа өгөөжийг та юу гэж тодорхойлох вэ?

П.Цагаан: 
Монголын ард түмэн бол хамгийн торгон мэдрэмжтэй ард түмэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү”  санаачилгыг үзэгчид  тэрхүү торгон мэдрэмжээрээ шүүж шагналаа өгч байнаа гэж ойлгож,  талархаж байна. “Ухаалаг төр рүү” гэдэг бол зүгээр нэг чамин үг биш.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш 103 жил өнгөрч байна. Өнгөрсөн 100 жилд бид хаант засагтай, Бүгд найрамдах засагтай, дараа нь захиргаадалтын засагтай байсан. 1990-2014 он хүртэл шилжилтийн засагтай байна. Ухаалаг төр яагаад хэрэгтэй, түүнийг Монголын ард түмэн яагаад дэмжээд байна вэ гэвэл Монгол Улсыг XXI, XXII зуунд ард түмнийхээ амьдралаар, эдийн засгийн хөгжлөөрөө, соёлоороо, бусад бүх үзүүлэлтээрээ дэлхийн хэмжээний улс шиг улс болгох тийм хэмжээний төр, засаг хэрэгтэй. Тэр нь Ухаалаг төр байх юм гэсэн санааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасныг Монголын ард түмэн соргогоор харж, мэдэрч, дэмжсэн. Тэднээс хамгийн их дэмжсэн хүмүүс бол бизнес эрхлэгчид, эрдэмтэн мэргэд юм. Ухаалаг төр бол их ажил, чимхлүүр ажил. Түүнээс гадуур хүн гэж байхгүй.

Ухаалаг төртэй болох юм бол Монгол Улс XXI зуунд хөгжлийн гайхамшгийг үзүүлж чадна. Тусгаар тогтнолоо хамгаалж чадна. Хүн бүрийн ярьдаг, мөрөөддөг улс болж чадна. Тиймээс ч Монголын ард түмэн дэмжсэн.Энэхүү олгож байгаа шагнал бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний багийнхан, санаачлагыг дэмжсэн нийт хүмүүсийн шагнал гэж ойлгож байна.

Хөтлөгч: -Ухаалаг төр санаачлагын хүрээнд хийх ажлуудын талаар та юу хэлэх вэ?

П.Цагаан: -Ухаалаг төр санаачилга хоёр том хэсэгтэй. Нэг нь улс төртэй холбоотой. Төр, засгаа төвхнүүлэх ажлаа ухаалаг хийе. Төр засгийн ухаалаг түшээдтэй болъё. Судалгаанд суурилсан шийдвэр гаргадаг байя. Түүнийгээ хэрэгжүүлдэг, хянадаг, тайлагнадаг хариуцлагатай улс төртэй байя.
2014-03-26tsagaan_big
Нөгөө талдаа эдийн засгийн салбарт хувийн өмч давамгайлсан, чөлөөт зах зээлтэй байя. Төрийн оролцоог багасгая. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компани байгуулахыг зогсоолоо. Зарим компанийг хувьчлах хэрэгтэй. Төр бол  бизнесийн сайн менежер биш. Өнөөдөр Монголын ДНБ-ний 75-80 хувийг хувийн сектор үйлдвэрлэж байна. Гэтэл одоогоос 24 жилийн өмнө энэ нь хориотой байсан.

Монгол Улс өнгөрсөн 24 жилд улс төр, эдийн засгийн хос шилжилтийг амжилттай хийж, дэлхийн, хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан. Төр нь ч, эдийн засаг нь ч, бизнес нь ч ухаантай, нэг баг болж ажиллавал ирэх 24 жилд хөгжлийн гайхамшгийг бүтээх боломж байна. Ирэх 24 жилд жил бүр эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөх юм бол бидний амьжиргааны түвшин, нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ, сайн сайхан байдал, мэдээллийн технологи, бүх зүйл дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орны хэмжээнд хүрэх боломж байна. 2050 он гэхэд Монгол Улс дэлхийн өндөр хөгжилтэй орны эгнээнд хүрэх боломж бий. Түүнийг бодит байдал болгох хамгийн гол арга механизм, хөтлөгч нь Ухаалаг төр юм. Тиймээс Монголын ард түмэн дэмжиж байна гэж ойлгож байгаа.

Энэ санааг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт шаардагдана. Цаг хугацаа шаардагдана. Тэвчээртэй байх юм бол амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна гэлээ.
2014-03-26tsagaan_big
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • qwdwn (160.39.38.112)
    ажил амьдрал хоёр чинь том зөрүүтэй байна даа, хаана байна тэр ухаалаг төр чинь АН ын засаг чинь хамгийн тэнэг төрөөршалгараад байгаа бус уу
    2014 оны 03 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    11 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    24 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    33 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    55 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 22 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    1 цаг 22 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    1 цаг 22 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    1 цаг 27 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 7 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 48 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    16 цаг 30 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 54 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 16 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 19 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    17 цаг 42 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    18 цаг 37 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    19 цаг 23 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    19 цаг 26 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    20 цаг 33 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 40 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК