
Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ынхан тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Учир нь дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн хоёр гишүүн одоог хүртэл цалингүй ажиллаж байгаа гэнэ. Энэ нь тус дүүргийн Засаг
дарга Д.Оросоогийн намчирхсан үзлээс болсон гэж ИТХ
дахь МАН-ын бүлгийн дарга Э.Энхтөр хэлж байна. Тиймээс тус бүлгийн зүгээс УИХ дахь МАН-ын бүлэгтээ хандаж, асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ.
Мөн өмнө нь уг асуудлаар Засаг дарга Д.Оросоод хэд, хэдэн удаа хандаж байсан ч өдийг хүртэл арга хэмжээ аваагүй байна. Тиймээс асуудлыг нааштай шийдвэрлэхгүй бол шүүхэд хандана гэдгээ Баянгол дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдлээ.
Т.Хулан