
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 31-ээс ирэх сарын 2-ны хооронд Хэнтий, Говьсүмбэр аймагт ажиллахаар болжээ. Тэрбээр энэ үеэр дээрх аймгуудын оношилгооны төвийн нээлтэд оролцох юм байна. Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас 21 тэрбумыг нь аймгуудын эмнэлэгийг оношилгооны төвтэй болгоход зарцуулсан байна. Түүний нэг нь Хэнтий, Говьсүмбэр аймгийн эмнэлэг аж. Тиймээс Ерөнхий сайд тус аймгуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцах гэж байгаа нь энэ юм байна. Харин үлдсэн аймгуудын оношилгооны төвийг ирэх сардаа багтаагаад хийх аж. Аймгууд оношилгооны төвтэй болсноор тухайн аймгийн иргэд оношилгоо, эмчилгээг түргэн, шуурхай хүртээмжтэй үнэ өртөг багатайгаар авах боломжтой болно гэж Ерөнхий сайд хэллээ.
Т.Энхэлээ