
С.Ганбаатар гишүүн уг номоо хоёр жил гаруйн хугацаанд боловсруулж бичихдээ маш олон орны туршлагыг судалж үзжээ. Ингээд тэрбээр судалгаагаа хөгжингүй орнуудын улс төр, уул уурхайн соёл дээр түлхүү үндэслэж хийсэн байна.
Судалгааны үндсэн номоо "Баялгийн үндэсний үзэл", "Цэвэр Засгийн газар", "Шударга нийгэм" гэсэн гурван дэд хэсэгт хуваасан бөгөөд улс шиг улс болж хөгжихийн тулд юун дээр түлхүү анхаарах ёстойг нэг бүрчлэн онцолжээ.
Тухайлбал, Норвеги улсыг сонгодог жишээгээ болгожээ. Норвеги бол манайх шиг байгалийн баялаг ихтэй улс бөгөөд улстөрчид нь байгалийн баялаг дээрээ тулгуурлан улсаа хэрхэн хөгжүүлсэн талаарх баримтыг тодорхой дурдсан аж.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)