
Чингис бондын үлдэгдлийг экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрт
зарцуулахаар төлөвлөсний дагуу Засгийн газраас төсал шалгаруулах
уралдаан явуулсан. Уралдааны дүн өнгөрсөн сард гарч 800 гаруй төсөл
шалгараад байгаа юм. Тэгвэл өнөөдөр төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг
шалгарсан төслүүдэд зээл олгох талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага
хурал 11.00 цагаас Төрийн ордны Г танхимд болно.
Т.Энхэлээ