
Нээлтийн үйл ажиллагааанд Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг оролцов, Албаний Парламентын дарга, Интеграцийн сайд, Боловсролын сайд, Гадаад хэргийн дэд сайд, Парламентын гишүүд зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Өргөмжит консул хатагтай Белма Чела өөрийн бүрэн эрхийг хариуцлагатай биелүүлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Дээрх арга хэмжээний хүрээнд зохиогдсон Монгол Улсын тухай фото зургийн үзэсгэлэн, Монголын уламжлалт урлагийн тоглолтыг уригдан ирсэн Албаний албаны хүмүүс шимтэн сонирхлоо.