
Сайд Л.Болд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол Улс АПЕК-ийн гишүүн болох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох хүсэл эрмэлзэлтэй байгааг тэмдэглэж, Вьетнам Улс болон АСЕАН-ы бусад гишүүн орны дэмжлэгийг авахад Элчин сайдын зүгээс анхаарч, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлэв.
Элчин сайд Фан Данг Дуонг Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахын төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллахаа мэдэгдэв.