
Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Мьянмар Улсад ажиллаж, Мьянмарын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн болон ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Мөн тэрээр Мьянмарын Ардчиллын төлөө Үндэсний холбоо намын Тэргүүн Аунг Сан Сү Чий-тэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос илгээсэн захидлыг биечлэн гардуулав.