
Хүний наймаа, хар тамхины, мөнгө угаах, албан тушаалын зэрэг зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт өсч, үйлдэх арга нь улам нарийсч байна. Эдгээр төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг олон байгууллага тус тусдаа хэрэгжүүлж, хүний нөөц, техник хэрэгслийн хүч боломжоо тарамдуулж байсныг Шинэчлэлийн Засгийн газар өөрчилж, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг Мөрдөх албанд нэгтгэсэн билээ. Бүтэц, зохион байгуулалтын энэ өөрчлөлттэй холбогдуулан хэргийн харъяаллыг тогтоох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тогтож, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.