Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллав

2014-3-31
0
ЖИРГЭХ

УИХ-ын даргыг өнөөдөр /2014.03.30/ Баянхонгор аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авлаа. УИХ-ын даргад хүндэт харуул хүндэтгэн ёсолсны дараа тэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.

 “Иргэд хүлээн авах төв” нь 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаалаар байгуулагджээ. Энэ төв нь аймгийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх, санал асуулга, судалгаа явуулах, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, аймаг, орон нутгаа хөгжүүлэх чиглэлээр гарч байгаа шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах зорилготойгоор байгуулагдсан болохыг УИХ-ын даргад танилцуулав. Иргэдийг хүлээн авах байр нь Монгол Улсын Засгийн газрын “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 2005 оны 67 дугаар тогтоол, “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” 2009 оны 143 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан санал өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам”-д нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгааг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлж байв.
shagnal
 УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Баянхонгор аймгийн төвд оношлогоо, шинжилгээний өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, аппарат бүхий үзлэг, оношлогооны төвийн нээлтийн ажиллагаанд оролцов. Оношлогооны төв байгуулагдсанаар иргэд цаг зав гаргаж, хөрөнгө мөнгөө үрэн нийслэл хотыг зорих хэрэгцээ багасч, аймгийн хэмжээнд өвчлөлөөс сэргийлэх, өвчнийг эрт үед нь оношлох арга хэмжээг өртөг зардал багатайгаар авах боломжтой болж байна. Нийт 180 сая төгрөгийн өртөгтэйгээр засвар хийгдсэн энэхүү Оношлогооны төв Баянхонгор аймгийн хэмжээнд иргэдэд үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсныг Эрүүл Мэндийн газрын дарга Ю.Ёндон хэлж байлаа. Түүнчлэн Баянхонгор аймгийн хэмжээнд хүүхдийн болон насанд хүрсэн иргэдийн хувьд нүдний гэрлийн хугарлын эмгэг их тохиолддог байсан бөгөөд Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн “Оношлогооны төв”-ийг тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжтэй боллоо хэмээн Нүдний гавьяат эмч Д.Цэдэнхүү УИХ-ын даргад танилцууллаа.

Баянхонгор аймаг дахь 340 гаруй эмч, мэргэжилтэнтэй, аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн барилгыг засаж, үзлэг оношлогооны төв болгосноор Япон, Герман, Франц, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэсэн 1,3 тэрбум төгрөгийн өртөгтэй оношлогооны аппарат, төхөөрөмж суурилуулсан байна. Тухайлбал, ходоод, бүдүүн гэдэс, урологийн дурангийн иж бүрдэл, дижитал эхо аппарат, биохимийн анализатор, илиза уншигч, рентген суурин дижитал төхөөрөмж зэрэг тус бүрдээ 36-274 сая төгрөгийн өртөг бүхий гуравдугаар шатлалын эмнэлэгт байдаг аппарат, тоног төхөөрөмжтэй болсон байна.
shagnal
УИХ-ын дарга З.Энхболд оношлогооны төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Нутаг орондоо оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж, аппарат бүхий төвтэй болсон Баянхонгорчуудад баяр хүргье. Өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжтэй оношлогооны төвтэй болсноор өвчнөөс урьдчилан сэргийлэх, нутагтаа бага зардлаар оношлогоо үзлэг, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Шинээр суурилагдаж байгаа оношлогооны тоног төхөөрөмжийг ажиллуулах арга ажиллагааг тухайн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд оношлогооны төвийн эмч нарт зааж сургах сургалт хийгдэнэ хэмээн онцлов.

Мөн УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр Баянхонгор аймгийн “Хөгжимт драмын театр”-т аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын дарга 2013 оны ээлжит намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, хөдөө орон нутгийг чиглэсэн бодлогын талаар ярилцсан юм. УИХ-ын даргатай хийх уулзалтанд аймгийн 600 гаруй иргэд хүрэлцэн ирсэн юм.
shagnal
УИХ-ын дарга иргэдтэй хийх уулзалтын үеэр хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргаж буй хууль, тогтоомжууд, Улсын төсөв санхүүгийн тухай, Монгол Улсын 2014 оны хөрөнгө оруулалт, үр дүн, эрчимжсэн мал аж ахуй өнөөгийн байдал, “Авлигажсан төсөв”-ийн талаар, орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл, кластер хөгжүүлэх тухай болон Баянхонгор аймагт чиглэсэн төсөл арга хэмжээний талаар тус тус танилцуулга хийлээ. Мөн УИХ-ын даргын танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр Улсын Их Хурал дээр алтны хуулийн ажлыг хэсгийг ахалж ажилласан бөгөөд цаашид экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын сүлжээг хөгжүүлэх зэрэг ажил хийх хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн Баянлиг болон Бууцагаан сумдад хийсэн “Шинэ сум” нээлтийн ажиллагаа Баянхонгор аймагт анхдагч болсныг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр рүү" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Иргэдийн хувьд УИХ-ын даргыг Баянхонгор аймагт ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд, бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, Оюутолгойн олборлолт, Баянхонгор аймагт хийж буй хөрөнгө оруулалтын талаар сонирхсон асуултаа асууж байв.
shagnal
Мөн иргэдээс бичгээр гаргасан асуултад УИХ-ын дарга нэгбүрчлэн хариулт өглөө.

УИХ-ын дарга иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 10 хүнийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг  гардуулсан юм.  Тухайлбал, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Оюун,  Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвийн сургалтын албаны дарга Г.Сурмаа нар Алтан гадас одон,  Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга Ш.Нямбуу Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
shagnal
УИХ-ын даргын Өвөрхангай, Баянхонгор аймагт хийж буй томилолт 3 дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс дагалдан яваа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
shagnal
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    12 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    25 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    34 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    56 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    1 цаг 23 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    1 цаг 23 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    1 цаг 23 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    1 цаг 28 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    3 цаг 8 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 48 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    16 цаг 31 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 55 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    17 цаг 16 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    17 цаг 20 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    17 цаг 43 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    18 цаг 38 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    19 цаг 24 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    19 цаг 27 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    20 цаг 33 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 41 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК