
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 31-н буюу өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна. Харин маргааш Говьсүмбэр аймагт ажиллана. Тэрбээр энэ үеэр дээрх аймгуудын оношилгооны төвийн нээлтэд оролцох юм байна. Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас 21 тэрбумыг нь аймгуудын эмнэлэгийг оношилгооны төвтэй болгоход зарцуулсан. Түүний нэг нь Хэнтий, Говьсүмбэр аймгийн эмнэлэг аж. Тиймээс Ерөнхий сайд тус аймгуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцах гэж байгаа нь энэ юм байна. Харин үлдсэн аймгуудын оношилгооны төвийг ирэх сардаа багтаагаад хийх аж. Аймгууд оношилгооны төвтэй болсноор тухайн аймгийн иргэд оношилгоо, эмчилгээг түргэн, шуурхай хүртээмжтэй үнэ өртөг багатайгаар авах боломжтой болно гэж албаныхан хэлж байгаа юм.
Т.Энхэлээ