Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймагт иргэдтэй уулзалт хийв

2014-3-31
0
ЖИРГЭХ

    УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Өвөрхангай аймгийн “Хөгжимт драмын театр”-т иргэдтэй уулзалт хийв.

Өвөрхангай аймгийн иргэдтэй хийх уулзалтыг нээж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганболд үг хэллээ. Тэрээр УИХ-ын дарга болон гишүүд аймагт биечлэн ирж, ажил байдалтай танилцан, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Өвөрхангай аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 107 багтай, 32.0 мянган өрх, 110.5 мянган хүн амтай, хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй зонхилсон эдийн засагтай аймаг юм. Өвөрхангай аймагт 2014 онд улсын төсөв, хөрөнгө оруулалтаар нийт 15.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий найман ажил хийгдэнэ. Үүнээс 10.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий таван ажил орон нутагт, 2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хоёр ажил худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага дээр тус тус зохион байгуулагдах юм байна. Арвайхээр суманд шинээр баригдах дулааны станц, дулааны шугам барих ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээний дагуу хийгдэхээр болжээ.
5a02275451a3721fbig
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Арвайхээрийн агаарын бохирдлын асуудлыг онцлов. Энэ оны аравдугаар сард Арвайхээрийн 12 зуухны асуудлыг шийдвэрлэж, дулааны төвлөрсөн уурын зуухтай болох ажил эхлэх талаар мэдэгдэв. УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн иргэдэд хууль тогтоох үйл ажиллагаа, бодлогын шинэчлэл, түүний үр дүнгийн талаар тайлагналаа. Улсын Их Хурал 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 100 хууль, 52 тогтоол баталсан бөгөөд үүнээс бие даасан хууль 12, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 81, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 1, УИХ-ын тогтоол 52 байсан байна. Мөн ээлжит намрын чуулганы хугацаанд батлагдсан “Хөрөнгө оруулалтын тухай”, “Хөрөнгө оруулалтын сангийн тухай”, “2014 оны төсвийн тухай”, “Хилийн боомтын тухай” зэрэг хуулиудын талаар танилцуулсан юм. Түүнчлэн 2014 онд Улсын төсвөөр хэрэгжүүлэх нийт хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг өгөв. Тухайлбал 2014 онд нийт 69 цэцэрлэг, 49 сургууль, 28 дотуур байр, 30 эмнэлэг, 27 соёлын төв, 683,1 км хатуу хучилттай зам, 5 цэвэрлэх байгууламж, 1032 у/м төмөр, бетон гүүр тус тус ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн УИХ-ын дарга 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг байгаагаас Улаанбаатарт 1.6 их наяд , орон нутагт 477.1 тэрбум төгрөг, үүнээс Өвөрхангайд 27.2 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байгааг хэллээ. Улсын хэмжээнд орон сууцны найман хувийн ипотекийн зээлд хамрагдсан 17.241 иргэн 487,6 тэрбум төгрөгийн зээл аваад байна.
7d0c4eca5c79e06cbig
Хөдөө орон нутгийн хувьд, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр малын тоо толгой байнгын өсөлттэй байгаа бөгөөд төр, засгаас гаргах төсвийн хэмжээ ч нэмэгдсэн байна. Өвөрхангай аймгийн хувьд, “Альпин” үйлдвэрийн Франц ямааг нутагшуулан амжилттай үржүүлж байна. “Альпин ” үйлдвэрийн ямааны ферм сүүний чиглэлийн ямааг 2013 оны 06 дугаар сарын 10-нд Франц улсаас 202 ширхэгийг туршилтаар авчирсан. Өнөөдрийн байдлаар хээлтүүлэг 80 хувьтай байгаа талаар “Альпин” ямааны фермерийн эзэн Ж.Даваасүрэн хэлж байв. “Альпин” ямааны хувьд, зун намартаа бэлчээрт гарч, өвөл хавартаа дулаан байранд арчилгаа шаарддаг онцлогтой бөгөөд ямааны ашиг шимийн хувьд нэг удаад 3-5 литр сүү өгдөг байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар Өвөрхангай аймгийн 19 суманд хэрэгжиж байгаа “Мал сүргийн ашиг шим, удмын чанарыг сайжруулах” инновацийн төслийн хүрээнд 2011 онд 272 барга үүлдрийн хуц, шилмэл 50 сарлагын бухтай үржүүлгийн ажил эхэлж дараагийн жилүүдэд Дорнодын шилмэл 28 бух, 842 барга хуцаар сүрэг сэлбэж, 2014 оны байдлаар төслийн хүрээнд 2100 хуц малчдад нийлүүлжээ. Мөн 4 жилийн нийлбэрээр 467 мянган хонийг сайжруулсан статистик дүн гарсан байна. Хөдөө орон нутгийн өмнө тулгамдсан асуудлын нэг бол ноолуурын асуудал байдаг. УИХ-аас ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх /НҮДЭН/ арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна. Үүний хүрээнд монголын ноолуурын үйлдвэрүүд 2014 онд 4000 тонн түүхий эд боловсруулан экспортод гаргаснаар манай улсад 250-300 сая ам.долларын нэмүү өртөг бий болох юм. Ингэсний үр дүнд ойрын хоёроос гурван жилд ноолуурын үйлдвэрүүд 6000-7000 тонн түүхий эд боловсруулан экспортлох боломжтой гэж үзэж буйг хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн уламжлав. Мөн УИХ-ын дарга бизнесийг хөгжүүлэх кластерийн асуудлыг хөндөв. Монгол Улсын хувьд, нэгдүгээрт, ноолуурын кластер, хоёрдугаарт, арьс ширний кластер, гуравдугаарт, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын кластерыг хөгжүүлэх боломжтой болохыг мэдэгдэв.

Иргэдийн зүгээс УИХ-ын даргаас УИХ-ын ээлжит хаврын чуулганаар хэлэлцэх асуудал, “Чингис” бонд, Оюултолгойн гэрээ, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон аймаг орон нутгийн талаар асууж дэлгэрэнгүй хариулт авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан долоон хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг УИХ-ын дарга гардууллаа.

УИХ-ын дарга З.Энхболдын хөдөө орон нутагт хийж буй томилолт гуравдугаар сарын 31-нд өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    13 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    40 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    40 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    40 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    45 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 6 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 48 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 12 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 34 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 37 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    17 цаг 0 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 55 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 41 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 44 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 51 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 58 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 28 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 5 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 19 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК