
Тэгвэл өнөөдөр уг асуудалтай холбогдуулан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улс төрийн албан тушаалын хүрээнд яригдаж буй асуудал учир албан ёсоор мэдээлэл хийж байна. Э.Эрдэнэжамъян ийм хэмжээний шийтгэл авах хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Ер нь интерполд хэн ч хандаж байр сууриа илэрхийлэх боломжтой. Хаврын синдромыг улс төрийн явуулгаар эхлүүлж байна. Энэ бол улс төрийнг үзэл баримтлалд нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа. Манай намын даргыг улс төрийн явуулгаар хорьж байсан. Үүнтэй адил зүйлийг Э.Эрдэнэжамъян дэд сайдад гаргаж байна” гэлээ.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг Э.Эрдэнэжамъян болон өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдана гэдгээ мэдэгдлээ. Сануулахад, Э.Эрдэнэжамъян нь өнгөрсөн намар интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү болох Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн хэмээн шүүхээс буруутгаад байгаа юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)