
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 7-ны өдөр эхэлнэ. Хаврын чуулганы нээлтэд гадны улсуудаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нар болон консулууд оролцдог билээ. Тэгвэл тэдэнтэй УИХ-д суудалгүй намууд барьцаж чуулганд суулгахыг УИХ-ын даргаас шаарджээ. УИХ-д суудалгүй намын төлөөллүүд энэ талаараа өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт гаргажээ.
Т.Энхэлээ