
Увс аймагт нэр дэвшээд жил дамнан гомдол мэдүүлсэн Т.Мэндсайханыг АН-ынхан ажилтай болголоо. Тэрбээр саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүн болох мөрөөдлөө орхиж мэргэжлийн ажлаа хийж эхлэхээр болов. Мөн удахгүй Д.Нямхүүг өөр ажилд томилохоор болсон гэж эх сурвалж мэдээллээ. Ингэснээр АН-ынхан Увсын маргааныг дахин сөхөхгүй орхихоор шийдсэн бололтой.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)