Өчигдөр МАХН-ын гишүүн, Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал болж, түүнд 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ талаар МАХН-аас "Э.Эрдэнэжамъян ийм хэмжээний шийтгэл авах хууль бус үйл ажиллагаа явуулаагүй. Ер нь интерполд хэн ч хандаж байр сууриа илэрхийлэх боломжтой. Хаврын синдромыг улс төрийн явуулгаар эхлүүлж байна. Энэ бол улс төрийн үзэл баримтлалд нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа" гэж байр сууриа илэрхийсэн.
Харин Э.Эрдэнэжамъян дэд сайдын хувьд өөрийн байр сууриа илэрхийлэхээс татгалзсаар байна. Дөнгөж сая түүнтэй холбогдож зарим зүйлийг тодруулах гэсэн боловч "Бид одоохондоо юу ч ярихгүй" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (10)