Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хаврын чуулганы сюрпризүүд

2014-4-02
0
ЖИРГЭХ
энэ хаврын чуулган элдэв, янзын сюрпризээр дүүрэн байх нь тодорхой болоод байна
Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулган эхэлнэ. Ямартай ч энэ хаврын чуулган элдэв, янзын сюрпризээр дүүрэн байх нь тодорхой болоод байна. Гэхдээ чухам ямар асуудлууд бидний анхаарлыг татаж чадах талаар 24tsag.mn тоймлон хүргэж байна. Өчигдөрхөн л гэхэд УИХ-д суудалгүй намуудын дарга нар гадны элчин сайд, консулуудтай барьцаж чуулганы нээлтэнд оролцох хүсэлтээ гаргаж хэл ам тариад байна.

-26032014-1395823578-2052901633-chuulgan

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулж чадах уу?

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр хоногийн өмнө тавиад байна. Тэрбээр анх удаа Х.Тэмүүжин сайдыг огцруулах гэж яваа нь энэ биш бөгөөд яг нэг жилийн өмнө гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж байгаа нь хууль зүйн сайдын буруу бодлоготой холбоотой гэж үзэн огцруулах өргөдийг өгч байсан билээ. Савал хийвэл Х.Тэмүүжин сайдыг огцруулна гэж ярьдаг тэрбээр энэ хаврын чуулганаар ч мөн уг асуудлыг дахин хөндөхөөр болжээ. Тэрбээр огцруулах өргөдлөө өгөхөөр УИХ-ын даргын өрөөг хэдэн өдөр сахиж байгаа ч нөгөөдөх нь хүлээж авах янзгүй байгаа гэнэ. Тиймээс тэрбээр УИХ-ын дэд дарга М.Энхболдод хандсан байна. Гэсэн ч тусыг эс олжээ. О.Баасанхүү гишүүний хэлж буйгаар УИХ-ын дарга З.Энхболд нэгдсэн чуулгантай давхацуулж саналаа өгөх хэрэгтэй гэсэн зөвлөгөөг түүнд өгсөн аж. Тиймээс тэрбээр нэгдсэн чуулганыг хүлээж байгаа аж. Ямартай ч  Х.Тэмүүжин сайд суудалдаа үлдэх эсэх нь удахгүй шийдэгдэх нь. О.Баасанхүү гишүүний хувьд Хууль зүйн сайдыг хууь зөрчсөн, хариуцсан салбараа удирдах чадваргүй, засгийн газрын гишүүний ёсзүйн алдаа гаргасан гэх мэт үндэслэлээр огцрох ёстой гэж байгаа юм. Хэрвээ УИХ-ын дарга О.Баасанхүү гишүүний өргөдлийг хүлээж авбал уг асуудлыг байнгын хороо, УИХ-аар хэлэлцэх эрх нь нээлттэй болох юм.

Засгийн газрын хувь заяа хаашаа эргэх вэ?

Сайд нарыг “давхар дээл”-ээ хэзээ тайлах бол гэсэн хүлээлт сүүлийн үед олны дунд бий болоод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Харин дэмжигдэх үгүй нь удахгүй болох хаврын чуулганаар шийдэгдэнэ. Учир нь уг хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан билээ. Хэрвээ тус хууль батлагдвал УИХ, Засгийн газрын гишүүний ажлыг хавсран хийж байгаа 17 сайдын олонхи нь огцрох аюултай тулгарна.  Тэгэхээр Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа хэцүүдэнэ гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс аврал эрж, хуулийн төслөө эргүүлэн татахыг гуйсан ч Ц.Элбэгдорж энэ асуудал улс эх орны эрх ашигтай холбоотой гээд халгаагаагүй аж. Улмаар Ерөнхийлөгч нурууны хагалгаа хийлгэхээр Япон явсан учир Засгийн газрынхан бүр сандаралдаж байгаа сурагтай. Ямартай ч  Ерөнхийлөгч энэ үйлдлээрээ давхар дээлтэй сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Бас асуудлыг хэлэлцэх үед Монголд байхгүйгээ ажлын албаныхандаа дуулгаж “Намайг байхгүй хойгуур учраа ололц. Би асуудалд оролцохгүй” гэж хэлсэн бололтой.

Мөн уг асуудлыг хэлэлцэх үеэр давхар дээлтэй сайд нар өөрсдөө санал асуулгад оролцох эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хэрвээ тэд санал өгч кноп дарвал ашиг сонирхлын зөрчил болно гэж сөрөг хүчин үзэж байгаа. Хэдийгээр УИХ-ын дарга З.Энхболд “Би сайд нарт ашиг сонирхолын хуулийг сануулна. Сайд нар саналаа өгөх эсэх нь тэдний ухамсарын асуудал. Ер нь ашиг сонирхлын хуулийн дагуу гишүүн өөрөө ийм нөхцөл үүссэн үгүй гэдгийг сайн дураараа шийдэх эрхтэй” гэж буй ч сайд нарыг чуулганы хуралдаанаас “хөөж” гаргах хэрэгтэй гэж үзэх гишүүд цөөнгүй байгаа юм. Учир нь Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарыг ашиг сонирхолын зөрчилтэй гэж чуулганы хуралдаанаас гаргаж байсан. Тэгэхээр энэ удаа "давхар дээл"-ийг тайлах асуудлаар сайдуудыг "хөөж" гаргахгүй бол УИХ-ын дарга гишүүддээ ялгавартай ханддаг гэж хэлүүлэхээс гадна өөрөө эвгүй байдалд орох янзтай байна.

Гурван ч сайдын албан тушаалын асуудал яригдана

МАН-ын бүлэг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн ч амжилт олоогүй. Улсын эдийн засаг доройтсон нь Ч.Улаан, Н.Батбаяр нарын алдаатай бодлоготой холбоотой гэж тэд үзэж байгаа юм.

Тэгвэл МАН-ын бүлгээс Н.Батбаяр болон Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг дахин энэ хаврын чуулганаар хөндөхөөр болжээ. Гэхдээ энэ удаа дээрх хоёр сайдтай хамт  Уул уурхайн сайд Д.Ганхуягийн нэр хамт явж байна. МАН-ынхан өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарсан гэдэг оношийг эдийн засагчид хийгээд эрдэмтэн мэргэдээр яриулж чадсан. Тэд мөн хөдөө орон нутаг болон захуудаар явж иргэдтэй уулзан эдийн засаг ямар учраас хямраад байгаа шалтгааныг тодруулсан гэж байгаа. Харин ард иргэд хийгээд эрдэмтэн мэргэд, эдийн засаг хямарсан шалтгааныг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хегжлийн сайд Н.Батбаяр нарын буруу гэдэг онош тавьсан аж. Тиймээс Н.Батбаяр, Ч.Улаан дээр нэмэгдэж Д.Ганхуягийг огцруулахаар сөрөг хүчнийхэн эрчимтэй ажиллах нь. Цаашлаад Засгийн газрыг ч огцруулах эсэх асуудлыг хөндөж магадгүй гэж зарим эх сурвалжууд хэлж байна.

Н.Энхбаяр эргэж ирнэ

МАХН-ын Их хуралдай удахгүй болно. Тов нь гараагүй ч энэ хуралд намын дарга Н.Энхбаяр Солонгосоос ирж оролцох нь тодорхой болоод байгаа юм. Н.Энхбаяр Монголд ирээд ганц намын Их хуралдайдаа суугаад буцах биш эндээ үлдэж Шадар сайдад ч зүтгэж магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн яригдаж байна. Энэ нь ч сүүлийн үед “Шудрага ёс эвсэл”-ийнхэн хамтарч Засаг барьж буй намаасаа нүүр бууруулж буйгаас мэдэгдэж байна. Тэд намын даргатайгаа золгуут хийхээс өмнө эрх баригчдад хариуцлага тооцох асуудалд ямагт АН-тай эвсэж байсан бол Солонгос мордож ирмэгцээ шийдэмгий байр сууриа илэрхийлж Засгийн газрыг үйл ажиллагааг голох болсон нь гарцаа байхгүй Н.Энхбаяр шатрын хөлгөө нүүж эхэлснийг харуулж буй хэрэг юм. Удахгүй эхлэх хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон давхар дээлийг дан болгох хуулийн төслийг “шударга ёс” эвсэл “МАН”-ын гишүүд дэмжих нь тодорхой болж үүндээр намынхантайгаа ил цагаан тулалдах болсон Р.Амаржаргал эсвэл бие даагчдаас аль нэг нь л нэмэгдэхэд Засгийн газрыг дахин шинээр байгуулахаас өөр замгүй болж байгаа. Иймд АН-д МАН-тай эвсэх үү, Н.Энхбаяртай нийлэх үү гэдгээс өөр сонголт үлдээгүй гэдгийг улс төрийн ойрын эх сурвалжууд хэлж байна. Хэдийгээр Засгаас гарах тухай асуудлыг МАХН-ынхан намын даргатайгаа албан ёсоор яриагүй гэж байгаа ч УИХ-ын хаврын чуулган эхлэхээр “Шударга ёс” эвслийн зүгээс шаардлагатай улстөрийн үйл ажиллагааг явуулж эхэлнэ гэж ойлгож болно гэдгийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба онцолж байгаа юм. Хэрвээ Засгийн газар шинээр бүрэлдвэл Д.Тэрбишдагвын оронд Н.Энхбаяр очих хамгийн магадлалтай.

Иргэний хөдөлгөөнийхөн жагсана

“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт 21.6 жилийн ял оноосоныг эсэргүүцэж “Гал үндэстэн” холбооныхон болон иргэний хөдөлгөөнийхөн хамтарч хаврын чуулганы үеэр жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд МҮЭХ, гурван талт хэлэлцээрийн дагуу цалин нэмэх шаардлагыг Засгийн газраас шаардах юм. МҮЭХ-ний тайлбарлаж буйгаар бол төрийн албан хаагчид тэр дундаа эмч, багш нарын цалинг 15 хувиар нэмэх хэрэгтэй гэж буй. Хэрвээ шаардлагыг нь биелүүлэхгүй бол бас л жагсана гэж буй.

"Оюутолгой" асуудал дагуулна

Оюутолгойд шийдвэрлэх шаардлагатай хуримтлагдсан асуудлуудын нэн тэргүүнд “Рио тинто” компани хөрөнгө оруулалтын зардлаа өсгөсөн явдал. УИХ-аар батлуулсан гэрээнд анхны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар хэмээн заасан байтал Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ хөрөнгийг 7.1 тэрбум ам.доллар болгон 40 орчим хувиар өсгөсөн. Төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтын нийт зардал өсөхөөр манай талд ирэх өгөөж, ногдол ашиг буурна. Иймээс Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн шалтгаанаа тайлбарлахыг хөрөнгө оруулагчдаас шаардаж байгаа. Мөн төслийн хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24.4 тэрбум ам.долларт хүрэхээр 68 хувиар өсгөсөн тооцоо гараад буй. Энэ мэтээр УИХ-аар батлуулсан хөрөнгө оруулалтын дүнг нэмэн өөрчилж байгаа учир шалтгааныг шалгуулахаар Оюутолгой компанид хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа юм. Харин тус шалгалтын дүнг энэ хаврын чуулганаар УИХ-д танилцуулна.  Энэ нь маш том маргаан дагуулж магадгүй гэж эх сурвалжууд хэлж  байна. Учир нь УИХ-ын чуулганаар хөрөнгө оруулалтыг 7.1 тэрбум болгохыг гишүүд дэмжихгүй байр суурьтай байгаа юм.   
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • zochin (112.72.13.89)
    Z.Enkhboldiin shudragiig shalgakh huuli ar araasaa garch irnee. Arkhnii khuuli gej baina.Olon khuniig khooj gargakh baikh daa.Ikh shudraga baina gej baidaggui yum daa.Ter tusmaa ardchillal gedeg ter chigeeree luivarchidiin niigem shuu dee.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • иргэн (202.131.234.106)
    ХЗХ - ны асууд*****
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • irgen (112.72.11.120)
    manan boloosoi
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • mongol (103.26.194.10)
    Uls turjih yah ve,zasgiin gazraa taivan bailga, NOAT iin huulia hurdan batlaad heregjuul, dollaraa hurdan 1300 bolgo
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    11 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    38 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    38 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    43 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 4 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 47 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 10 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 32 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 35 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 58 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 53 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 39 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 42 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 56 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 26 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 3 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 17 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК