Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 31-н буюу өчигдөр Хэнтий аймагт ажиллаж оношилгооны төвийн нээлтэнд оролцсон. Тэгвэл тэрбээр өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд тус аймагт шинээр нээгдэж буй оношилгооныя төвийн нээлтэнд оролцох юм. Мөн Говьсүмбэр аймгийн үйл ажиллагаатай танилцана. Энэ жил Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгийн багцаас 21 тэрбумыг нь аймгуудын эмнэлэгийг оношилгооны төвтэй болгоход зарцуулсан. Түүний нэг нь Хэнтий, Говьсүмбэр аймгийн эмнэлэг юм. Тиймээс Ерөнхий сайд тус аймгуудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцах гэж байгаа нь энэ аж. Аймгууд оношилгооны төвтэй болсноор тухайн аймгийн иргэд оношилгоо, эмчилгээг түргэн, шуурхай хүртээмжтэй үнэ өртөг багатайгаар авах боломжтой болно гэж албаныхан хэлж байгаа юм.


Т.Энхэлээ