Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байшин барьж төсвөөр тоглох нь

2014-4-02
0
ЖИРГЭХ

Тоосгоор биш төгрөгөөр барьдаг технологи

газарТоглоом тоотой нь дээр гэдэгчлэн яг 272 байшингийн түүх шоглоомгүй гоё эхэлжээ. Үнэ өртөг, цаг хугацаа нь давахгүй гэсэн даваагаар 3 давж нугаран тоглоом тоотой ч, шоглоом тоогүй авлигажсан объект босгох шалгарсан 7 мэргэн аргыг “Балгадаар тоглох алтан дэвтэр”-т бичиглэсэн байх ажгуу.

1. Зовлонг давсаар үрэх, хэрэгцээг чихрээр амтлах

“Эхчүүд түших араггүй, төрөх оргүй, эмнэлгийн шалан дээр амаржих болоод байна, ээ халаг. Цэцэрлэггүй хүүхдүүд бол гэр гэртээ байгаа Робинзон Крузо, түүний шадар туслах Баасан яг мөн, яанаа хөөш. Танхимдаа багтахгүй сурагчид үлгэр дууссан хойно гэртээ хариагүй байх гэж дээ, энэ чинь. Ард түмэнд театр хэрэгтэй, Дон Жуан чинь төслийн менежер гэл үү, Юндэн гөөгөө гуай мянгат малчин болсон хүн үү? гэж асуугаад байхийн, одоо” гэх зэргээр хэрэгцээг нь чихрээр амталж, шаардлагыг нь давсаар үрж, түмний зовлон дээр төгрөг зоосыг уут уутаар босгоно.  Аймгийн төвөөсөө 10 км зайтай, хүн амынх нь тоо 2065, бүхлээрээ 692 өрхтэй Дорнодын Баянтүмэн суманд тэрбум төгрөгөөр урлаг, спортын ордон барьжээ. Сумын иргэдийг соёлоор довтолж тархийг нь гэрэлтүүлж, биеийг нь тамиржуулах гэж байхад үйлчлүүлэгчийн тоо бус “Чанар манай зорилт мөн”. Соён гийгүүлэхэд нөөц, хэрэгцээ, багтаамж, төсвийн үр ашиг яах вэ,  ээ дээ, хүн л чухал юм шүү дээ.

2. Зураггүй, төсөвгүй, бараа төрх нь харагдаагүй юманд баримжаа үнэ төлөх

Хүүхдүүд хөөрхөн тоглох цэцэрлэг барих гэж байхад зураг, төсөв, өртөг ярьж болохгүй. Цэцэрлэгийн ам метрийг 1,2 саяар барих өртөгтэй. Улаанбаатараас 880 км зайтай Баянхонгорын Шинэжинст суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн ам метрийг нь 700 мянгаар барьж, төсөв хэмнэсэн компани нэг бол эх оронч, нөгөө бол хэнхэг нь дэндсэн газар юм. Шинэжинстээс 276 км-ээр хотод ойрхон, 604 км зайтай Сүхбаатарын Асгатад мөн 100 хүүхдийн цэцэрлэгийн ам метрийг 3,6 саяар, 5 дахин илүү үнээр босгожээ. Торой бандийн нутгийн хүүхдүүд Ламын гэгээний газрын багачуудаас 5 дахин их зай эзэлдэг үү гэвэл үгүй юм байна. Зураггүй барилга болбоос фотогүй иргэний үнэмлэх мөн. Төсөвгүй байшин болбоос үнэ нь нууц бараа мөн. Төр маань өмнө нь ч түмэн нүдтэй байсан мөртлөө зургийг нь ч үзэлгүйгээр, үнийг нь ч мэдэхгүйгээр зоосыг нь баримжаагаар өгчихдөг, бүр нэг нүнжиг нь ханхалсан, цаанаасаа тос даасан наймаачин. Н.Алтанхуяг авлигажсан объект, тоглоомон байшин олон байна, нэг ёсондоо “Хэн хүзүү авав?” гэж 7 хоногийн 30 минутын уулзалтаараа хэлэнгүүт, 31 дэх минутад нь л нэг сөрөг хүчин  “Юун гуя” гэдгийн, ваа, алтаар урс гэж.

3. Хэрэггүй газар хэрэгтэй юм барих


Нийслэлд уулзвар нээж өргөн болгодог “Гудамж” төслийн мөнгийг бондоос авах уу, яах уу, түгжрээ хэцүүдлээ, таксинууд бүүр явуулын караоке болж гүйцлээ гээд хотын дарга, сайд хоёр муудалцаж байхад чинь хөдөөгийн багт 2,5 тэрбумаар явган хүний гүүр барьчихсан байвал яах юм бэ. Анхдагчдын өлгий Булган нутаг буян нь дэлгэрсэн мөнгөн гүүртэй болжээшд. Машин гарахгүй явган гүүрэн дээгүүр мөнгөн дээр гишгэлжээшд. Ховдод төсвийн мөнгөөр зочид буудал барьсан. Төрийн буудал таван одтой ч, одгүй ч байсан сайн юм дагуулдаггүй.

4. Аймаг, сум алгасч гулсуулах, хаяг, газрыг нь төөрүүлэх

Хөвсгөлийн Цагааннуурт барьсан 150 хүүхдийн дотуур байр цаасан дээр бол Ханхад босгоно гээд бүр Төсвийн хуулиндаа батлаад, алх түс. Орондоо, гэртээ, нойлдоо хууль засч болохгүй, бандан тас, Цагааннуурыг Ханх гэж ойлгоод явчийшд. Ханхад барих гаальчдын 8 айлын орон сууцыг Мөрөнд гээд ханх тавьтал эндүүрийшд. Аймаг нь нэг байхад сум холих юу ч биш. Дундговийн цагдан хорих байрыг Өмнөговьд барих мэтээр аймаг алгасаад хуульчлан андуурсан. Төсвийн хууль бол төсвийн хууль. Хууль бол хууль. Адилхан л Монголын алтан говь. Дундговийнхон Өмнөговьд, Өмнөговийнхон Дундговьд цагдан хоригдож болно, сэжигтний солилцоо хөтөлбөр хэрэгжүүлэх гарц байна, хууль бол хууль. Сонгинохайрханд 640 хүүхдийн сургууль барих гээд очсон чинь айлын газартай давхцаад, өрхүүдийн дээрээс нь тоосго өрөөд уналтай биш, 390 саяар үнэ өртгөө нэмсийшд. Гишгэх газаргүй хөл, барих талбайгүй байшин хотод биш хөдөө дүүрэн. Архангай, Булган, Сэлэнгэд сургууль, цэцэрлэг, заал барих гэхээр л талбай дээр нь хаанаас ч юм айл өрх гарч ирж давхардана.

5. Барилгын төрөл арилжих, нөхцөл нь солигдох


Төв аймгийн Баяндэлгэрт уурын зуух засварлаж өргөтгөхөөр 250 саяыг баталсан, үнэн хэрэгтээ бол соёлын төв барьчихсан. Онолын хувьд бол уурын зууханд цасан охид бүжиж, соёлын төвд яндан хөөлж болно, Завханы Улиастайд Хөгжимт жүжгийн театр барих газрын хөрсөнд 3,5 метрийн гүнд ус байна, морин цагт барь гэж “Гурван тэс” компани гурван метрийн доор тэс хөндлөн дүгнэлт гаргасан. Суурийг нь цутгахаар ухтал нэгэн алд төдийхнөөс оргилуурт булгийн ус гарч ирвэй. Усан цирк ирээд явчихдаг юм чинь Усан хөгжимт жүжгийн теарт болгож өөрчлөх үү, үгүй юу гэдэгтээ хүрээд объект дээрээс мөнгөн бороо асгарсан юм шүү.

6. Жил жилийн дамнуурга

Газар давцах, гэнэт ус оргилох, зураггүй, төсөвгүй, явуут дундаа байлдаанд орох нь барилгын дам нурууг жилээс жилд дамнуурга болгон сунгах, хойшлуулах, мөнгөө нэмэх зэрэг дам дамаа л юм болдог байна. Геронтологийн эмнэлгийн барилгын зарим хэсгийг үлдээж, анхнаас нь бүтнээр нь биш дутуу босгох тендер зарлаж, 4 жил сунасан, мэдээж төсөв нь суга нуга өссөн. Барьж дуусгана гэсэн хугацаагаа 6 дахин сунжруулж, татсан, бүр сайхан бохь шиг сунгасан дээд амжилт бүртгэгджээ.

 7. Үнэ өртөг, төсөв мөнгөө нугалах

Өмнөх зургаан аргын унац нь гэж болох үндсэн гол технологи нь үнэ өртөг, төсөв мөнгөө нуга нуга суга суга нэмэх. Амбаар босгоход ч дүрс хэрэгтэй бол том том барилга зураг төсөвгүй эхлүүлдэг нь санаагүйнх биш байж санасных. Говь-Алтайд “Алтай” чуулгын барилгыг  аль 2007 онд зураггүй, төсөвгүй, нэг тэрбумаар барина гэж эхлээд яв явсаар 6 тэрбум 295 сая болж долоо дахин өссөн. Дарханы спорт цогцолборыг 11 онд 11 тэрбумаар барина гэж эхлээд хоёр жилийн дараа 21 тэрбум болж хоёр дахин нуга. Зурагт тусгагдаагүй гэнэтийн ажлуудын санаандгүй нэмэлт өртөг нь 10,4 тэрбум болсон, нэхсэнийг нь өгөхгүй гэж дүгнэсэн. Мянгын талх аваарай гээд 6000-ыг нэхвэл, 11 мянгын оймс, тэгэхдээ 21 мянгыг өгчих гэвэл хүн уурлаад авахгүй. Харин энд мянгаар биш саяар бус тэрбумаар, хүн бүрийн талх худалдан авахад дотор нь шингэсэн байдаг татварын мөнгө шуудай шуудайгаар яригдаж байна.Ард түмний зовлон дээр босгох тоглоомон байшингийн шоглоомон түүхийн нууц аудитын дүгнэлтээр нээгдэв. Тоглоом тоотой, 272 барилгаас 146-г нь сэргээн үргэлжлүүлж, үлдсэн  126 нь бүрмөсөн шоглоом болсон тул царцаах биш хөлдөөх, хохирлоо буцааж авахаар хайлуулах, худалдах санал дүгнэлт гарчээ. Хаврын чуулганд тоглоомон байшингийн түүх яригдана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Daanch dee (202.70.46.204)
    Ardin zovlon deer bosgoson ashig Altanhuyag ene deer harin ch zorigtoi duugarch suljeeg ni zad tataj bgaag demjij bn
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    37 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    37 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    37 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    42 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 46 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 9 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 34 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 57 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 52 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 38 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 41 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 48 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 55 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 25 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 2 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 16 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК