Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Эдийн засаг хүндэрсэн нь цэвэр Засгийн газрын алдаа

2014-4-02
0
ЖИРГЭХ

    BkLrvOMCcAA4i9CӨнөөдөр МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболдоос эдийн засагтай холбоотой зарим асуултанд хариулт авлаа.

-    Эдийн засаг хүндэрсэн шалтгааныг та юу гэж харж байгаа вэ? 

-    Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзвэл 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж буй орлого багатай бүлгийн хэрэглээнээс 5,7 пунктээр илүү байна. Хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс 8,3 дахин өндөр байна. Ийнхүү баян хоосны ялгаа нэмэгдэж, бага орлоготой өрхийн хэрэглээ хумигдаж байхад Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авахгүй, Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүдэд тэтгэмж олгох арга хэмжээг хэрэгжүүлэлгүй хоёр жил шахам болж байна. Эдийн засгийн байдал хүндэрч буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд гадаад байдлаас гэвэл зарим нэг экспортын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлттэй холбоотой бага зэргийн л нөлөөлөл байна. Хөрш орнуудад эдийн засгийн байдал хямралын байдал орчихсон, тэр нь нөлөөлөөд байгаа зүйл алга. Тэгвэл төр засгийн алдаатай бодлогын уршгаар эдийн засаг ийм байдалтай болсон гэж дүгнэхээс өөр шалтгаан алга. Жишээ нь, үнэ тогтворжуулах нэрийдлээр улсын жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг цөөхөн хэдэн компанид гаргаж олгосон. Хөтөлбөр төсөл нь бэлэн болоогүй байхад гадаадаас их хэмжээний өр зээл авсан, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээний гадаад өр төлбөрт орчихсон байдалтай байна. Эдгээр засгийн газрын бодлогын үр дүн нь өнөөдрийн эдийн засгийн өсөлтийг 11 хувь болгож байгаа, бараа материалын үнэ нэмэгдэж байгаа, валютын ханш өсч байгаа явдал юм. Валютын ханш сүүлийн таван жилд 1300 орчим төгрөгөнд тогтвортой байсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд 1780 болж гуч орчим хувиар өссөн байна. Валют ашигладаг бүхий л аж ахуй нэгжүүдэд хүндрэл бэрхшээл учирч байна.

-    Цаашид ямар ажил хийх шаардлагатай гэж та бодож байна вэ?

-    Тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Мөн ойрын хугацаанд хүндрэлээс гарахын тулд “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг стратегийн ач холбогдол бүхий эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэх шаардлагатай. Ард иргэдийнхээ амьдралыг өөд нь татахын тулд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх талаар өмнө тавьж байсан санал шаардлагаа хэрэгжүүлэх хэрэгтэй бодож байна. Нэн тэргүүнд эдийн засгийн хүндрэл нь иргэдийн ажлын байр орлогод сөргөөр нөлөөлж буйг УИХ-д суудал бүхий улс төрийн намууд хүлээн зөвшөөрч үүнээс гарах арга замыг тодорхойлох ёстой байх. 

-   Танай нам сөрөг хүчний хувьд эдийн засгийг хүндрүүлэхгүй байх тал дээр хэрхэн ажилласан бэ?

-   Бид эдийн засагт нөлөө үзүүлэх зүйлсийг болж байгаа үед нь хэлж, сануулж байсан. Сөрөг хүчин дуугүй суусан гэж хэлж болохгүй. 2012 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулган дээр энэ 1,5 тэрбум ам. долларын бонд арилжаалан оруулж ирж байгаа чинь эдийн засгийн тооцоо судалгааны хувьд зөв үү. Үүнд ямар нэг болгоомжлол алга уу гэдгийг нь Эдийн засгийн сайдаас өөрийн биеэр асууж байсан. Монгол Улсад Эгийн голын усан цахилгаан станцаас өөр дэлхийн хэмжээний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн өөр төсөл хөтөлбөр байхгүй шүү дээ. Энэ их мөнгөөр юу хийх гээд байгаа юм бэ гэж асууж байсан. Гурван их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжүүлэх үндсэн чиглэл нь УИХ-аас гарсан боловч  ийм их хэмжээний мөнгийг зарцуулна гэдгийг нь хэрэгжүүлж эхэлсэн хойно нь л мэдсэн. Бид хэлж сануулж явсан. Харамсалтай нь эрх баригчид олонхиороо түрий барьж, сөрөг хүчний хэлж зөвлөсөн зүйлийг ойшоогоогүй. Сүүлийн үед засгийн эрхийг барьж буй нөхөд эдийн засаг хэвийн, иргэдийн амьдрал сайн байна гэх байдлаар тайлбар хийж байна. Иймд бид өнөөдөр иргэдийн хэлэлцүүлгээр нөхцөл байдал ямар байгааг хүргэхийг зорьж байна.
Т.Энхэлээ
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • kk (202.126.89.178)
    baz Altangerelteigee niilj UB n buh gazrig zarsan daa ene. Bayjij hanaagui yu odoo yah geed bgaan . Ulaanbaatarig maani buzarlaj hanaagui yu . UB odoo yamar bolson ni ene huntei shuud holbootoi, hot hot bish huduu markiin bolson shuu dee.. tsaazaar avbal taarna
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • kk (202.126.89.178)
    hi hi ichdegguin bh da yaj ingej yarij chadaj bnaa. uuruu yalaa
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (12.26.249.245)
    Umhii Gazariin naimaachin ta nariin hiij bgaa ajil Lusiin horlol bolongoo ta nar Gazariin naimaachid !!"
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • зочин (103.26.194.30)
    МАН-ынхан яаж ийж юм хийж бүтээе гэж буй АН-тай тэмцэлдэхийн оронд өөрсдийн дотор байгаа авлигачидтайгаа тэмцвэл ард түмнээс арай дээр үнэлгээ авна МАН-ынхны өнгөрсөн жилүүдэд тарьсан хэргүүд идсэн уусных нь горыг одоо болтол иргэд амссаар төлсөөр атал харин МАН юу ч болоогүй юм шиг аашлах нь ёстой дампуурал гэж энэ байх даа МАН-ынхан эхлээд өөрсдийн доторхио цэгцлээд нэр цэвэр гар цэвэр юу юу цэвэр билээ болчихоод дараа нь бусдыг гоочлох нь дээр байхаа
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • MNG SULD URSHUU (202.170.68.87)
    HI.MINII MONGOLCHUUDAA.NISEKHED BAISAN SOEMBOT KHAALGA SONGINO KHAIRKHAN 2 YAGAAD NEG NEGNIIGEE KHARAAD BAIGAAD BAISNI UCHIR UDAKGGUI TAILAGDAKH BIZ.KHOID DALAN DAVKHART BAIGAA UVGUDIIN YASIIG UNDULZUULJ ,GALD URGUKH SANAA MONGOL KHUNII SANAA BAIGAAGUI UM SHUU.KHEZEENII IKH ARIUN DAGSHIN ARD TUMNII KHUCHIRKHEG YAVSAN UVGUDII N ONGONII SAMRAAD UGUKHUUR UY BOLOKH N TOODORKHOI.3 IKH URSHUUL BII BOLGOJ /NIIGMIIN,AJ AKHUIN NEGJIIN,EDIIN ZASAG TATVARIIN/ARD TUMNEE DOTOGSHOO KHANDUULJ DEMJIKHGUI BOL NEGENT....OROITSAON CH BAIJ MAGADGUI UM..MNG SULD URSHUU.UU NEEREE YALALTIIN TALBAID SHAVI TAVISAN MNG SUULCHIIN KHAANIII KHUSHUUNII SHAV BARAG USTSAN BNALEE SHUU.DARGA NARAA!!!
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Ard Mongol (202.179.11.42)
    За авилгач М.Энхболд чи зайл аа. МАН-ынхан засаг барьж байх үедээ Хятадын Чалко, Оюутолгой компаниудаас баахан өр тавьж авсан мөнгөө урьд сонгуулиар өгсөн популист амлалтаа биелүүлэх 21000 болгож тараасны горыг одоо бид бүгдээрээ амсаж байгаа шүү дээ. Эдийн засагт бэлэн мөнгө их оруулсны хор уршгаар төгрөгийн ханш сулардаг нь хууль шүү дээ. Тухайн үед ард түмэнд л таалагдаж, улс төрийн ашиг хонжоо олж байвал улсын эдийн засагт ямар уршиг тарих нь МАН-д хамаагүй л байсан шүү дээ. Холион бантан хутгаж хутгачихаад одоо болохоор нэг их мундаг амьтад эх оронч дүр эсгээд байх хэрэггүй л болов уу. Муусайн коммунистуудын тарьсан балгийг дараа нь АН, ардчилсан хүчнийхэн л зөв чиг рүү нь хөтлөх гэж үйлээ үздэг шүү дээ. АН хэзээ ч ард түмэнд бэлэн мөнгө өгнө гэж амлаагүй. иргэдээ 1 сая төгрөгний хувьцаа эзэмшүүлье л гэсэн. энэ хоёрын хооронд тэмээ ямаа хоёр шиг ялгаатай шүү дээ. МАН-ынхан тэнгэрийн амьтад царайлаад байх явдалгүй. Муусайн лалрууд
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • ab (112.72.11.105)
    Ali ali n nootoi bugdiihe bulhaig delgeed bugd shorondoo oruul taarna
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • zochin (202.70.46.204)
    Enhboldoo chi bitgii *****.Hudlaa ard tumnees onoo a vah gej.Tanai namch bas ene buh hyamrald buruutai chuu!!!
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (182.160.32.8)
    МАН доройтуулах нь арай бага байсан. гэхдээ 21 мянга гэдгийг МАНАН нийлж тараасан. одоо АН илүү доройтуулаад сүйрүүлж байна.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • brest (178.122.62.47)
    MAN ta nar olon jil irgediig doroituulj, avilgad avtuulsan shuu.Odoo seree yu.
    2014 оны 04 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    11 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    38 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    38 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    38 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    43 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 23 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 46 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 10 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 35 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 58 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 53 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 39 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 42 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 48 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 56 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 26 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 3 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 17 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК