
Хэсэг
завсарлаад байсан АН-ын 4-11 уулзалт энэ сараас эхлэн явагдахаар
болжээ. Сарын бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт Ардчилсан намаас
сэтгүүлчидтэй хийдэг 4-11 уулзалт өнөөдөр 11.00 цагт Ардчилсан намын төв
байранд зарлагдав. Энэ удаагийн уулзалтаар “Smart city” буюу “Ухаалаг
хот” сэдвээр мэдээлэл хийх аж.
Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн
дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, НИТХ-ын дарга
Д.Баттулга, Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, ИТХ-ын төлөөлөгч
Ц.Баатархүү нар оролцоно.
Т.Энхэлээ