Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Батаарын зурагтай мөнгөн дэвсгэрт хэвлэнэ гэдэг нь цуурхал

2014-4-03
0
ЖИРГЭХ

    алтанхуяг“Ерөнхий сайд-30 минут” ээлжит уулзалт өнөөдөр аймгуудын Засаг дарга нартай хийдэг цахим хуралтай хамт боллоо. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 30 хувьтай байна гэж МАН-ын бүлгээс мэдээлэл хийсэн. Өнөөдөр хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?


-Тоогоор хөөцөлдөх хэрэг байна уу. Манай мөрийн хөтөлбөрийн биелэлт 42,6 хувьтай байна гэсэн тоо гарсан л байна лээ. Засгийн газар байгуулагдаад нэг жил долоо сарын хугацаа өнгөрч байна. Ер нь ард иргэдэд хүрсэн, ахуй амьжиргаанд нь нэмэртэй болсон, бодитой бүтээн байгуулалтаар хэмжинэ үү гэхээс биш тоогоор маргаад яахав.

-“Гудамж” төслийн зарим уулзварыг санхүүжүүлэхгүй гэсэн мэдээлэл байна?


-“Гудамж” төслийн хүрээнд хамгийн чухал эхлүүлэх ажил бол Туулын хурдны зам. Тэр зам руу хөрөнгө хүчээ төвлөрүүлж байна. Бусад зүйлийг нийслэлийн хөрөнгөөр хийж болно. Дээр нь аймгуудын төвийг засварлахад нэлээд хэсэг мөнгөө шилжүүлж байгаа. Уг нь 15 уулзвар төлөвлөсөн байсан. Тэрнээс заримыг нь нийслэлийг өөрөө хий гээд үлдээж байгаа.

-Авлигажсан төсөв гэдэг зүйлийг Засгийн газар гаргаж ирсэн. Мөн хариуцлага алдсан компаниудыг ч нэрлэсэн. Эдгээр компаниудад хариуцлага тооцсон зүйл байна уу?

-Хэнтий аймагт 15 объектын санхүүжилтийг түр зогсоочихсон байгаа. Газар дээр нь аудитынхан очиж анхны төсөвт өртөг нь хичнээн байсан бэ, одоо хичнээн болчихоод байгааг шалгасан. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцүүлээд Засгийн газарт ирэхдээ ийм, ийм хүмүүст хариуцлага тооц гэдэг  аудитын дүгнэлттэй хамт ирэх байх гэж бодож байна. Тухайн үед нь хариуцлага тооцно доо.

-Эдийн засаг хүндэрч байгаа энэ үед Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн зүйл яригдаж байна?

-Эдийн засаг мундаг сайн байхгүй байгаа нь үнэн. Дэлхийн эдийн засаг бол бүр муу байгаа. Дэлхийн эдийн засаг муудахаар Монголд яагаад нөлөөлдөг вэ гэхээр манай гадагшаа гаргаж зардаг бүтээгдэхүүний үнэ уначихдаг. Нүүрсний үнэ өмнөх жилийнхээс бага байгаа.  Монгол банк, Засгийн газар хамтарч тодорхой ажлуудыг хийж байгаа. Ойрын 10 хоногт ийм, ийм арга хэмжээ авах нь зүйтэй юм гэдгийг гаргаж тавина.

-Засгийн газар анх байгуулагдахдаа  амралтгүйгээр ажиллана гэж байсан. Одоо Засгийн газрын хуралдаан баасан гариг бүр хуралддаг болсон. Цаашид ажлын таван өдрөөр ажиллах уу?

-Ер нь бид сараараа тооцоод үзэхэд олон сар илүү ажилласан байна лээ. Сая УИХ-ын чуулган завсарлаад баасан гарагт хуралддаг болсон. Хүн юм болохоор манай Засгийн газрын гишүүд ядарч зарим нь эмнэлэгт хэвтсэн. Энэ бол амралтгүй ажиллана гэдгээсээ буцаж байгаа хэрэг биш. Ирэх 7 хоногоос эхлээд хагас сайнд хуралддаг хуваарь руугаа орно.

-Төсвийн орлого тасарч байгаа. Төсөв тодотгох уу?

-Төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасарч байгаа. Өмнөх жилийнхээс илүү хэмжээнд гарсан. Харин үнэ нь уначихсан учраас илүү хэмжээний мөнгө орж ирээгүй. Тэр агуулгаараа төсөв бага зэрэг тасалдаж байгаа. 

-50 мянгатын дэвсгэрт хэвлэгдэх талаар Сангийн сайд мэдээлсэн. Энэ талаар мэдээлэл байна уу?

-Өнөөдөр өглөө Монгол банкны Ерөнхийлөгчөөс асуухад 50 мянгатын дэвсгэрт хийхгүй гэсэн. “Батаар”-ын зурагтай мөнгө дэвсгэрт хэвлэнэ гэдэг цуурхал шүү.

-Дулааны үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэх мэдээлэл байна?

-Дулааны үнэ хоёр дахин өснө гэдэг ойлголт угаасаа байхгүй.

Хөгжлийн банкнаас төмөр замын төслийг санхүүжүүлэх мөнгийг гаргаж өгөхгүй байгаа гэсэн?

-Тийм зүйл байхгүй.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.251)
    "Ойрын 10 хоногт ийм, ийм арга хэмжээ авах нь зүйтэй юм гэдгийг гаргаж тавина." эргүү маанаг хүний үг
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • random (203.142.217.241)
    төсвийн орлого тасарсан нь үнэн тэгээд яах гээд байгаан дэлхийн эдийн засаг Монголынхоос муу байна. Би л тулдаа энэ зэрэгтэй авч явж байна гэж хэлэх гээд байгаан байна лдаа. Ард иргэдэд хүрсэн бодит бүтээн байгуулалт гэж яг юуг ярих гээд байгаан болдоо.
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • шударга монгол (27.123.214.117)
    Уучлаарай ерөнхий сайдаа.Үнэхээр төсвийн орлого тасарсан бол та огцрох ёстой шүү дээ. Ард түмний толгойг эргүүлж шинэчилнэ, өөрчилнө, шударга байна,ухаалаг байна гэсэн худлаа үгнээсээ одоо болиоч. Энэ улс төрд шударга ёсыг тогтооё гэж байгаа бол танай засаг огцрох ёстой.Яагаад гэвэл танай засаг төсвийг өөрсдөө болно гээд л УИХ-аар батлуулсан.Тасалсан бол та хариуцлага хүлээх ёстой.
    2014 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    10 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    37 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    37 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    37 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    42 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    2 цаг 22 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    12 цаг 3 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    15 цаг 46 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    16 цаг 9 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    16 цаг 31 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    16 цаг 34 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 57 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 52 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    18 цаг 38 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    18 цаг 41 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 48 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 55 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    20 цаг 25 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    22 цаг 2 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    22 цаг 16 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК