
МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж байгаа. Гэхдээ тэд Төрийн ордонд биш Тусгаар тогтнолын ордонд буюу өөрсдийн намын байрандаа хуралдаж байна. Хуралдаанд намын газар, хэлтсийн болоод нарийн бичгийн дарга нар оролцож байгаа юм. Тэд хаврын чуулганы нээлт болон бусад асуудлаар өргөн хүрээтэй ярилцаж байгаагаас намын дотоод асуудлуудыг нэлээн нарийн авч хэлэлцэж байгааг эх сурвалж хэллээ. Мөн энэ хурлын дараа үргэлжлүүлээд Намын удирдах зөвлөл ч хуралдаж магадгүй гэсэн мэдээлэл байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (4)