
Мөн энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Сан Мариногийн Төрийн нарийн бичгийн дарга ноён Паскуале Валентинитай уулзаж, хоёр орны эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Уулзалтын дараа Элчин сайд Ш.Одонбаатар Сан Марино Улсын Төрийн нарийн бичгийн дарга Паскуале Валентини нар Монгол Улсын Гадаад харилцаны яам болон Бүгд Найрамдах Сан Марино Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурав.
Сэтгэгдэл (1)