
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 7-ны өдөр эхэлнэ. Хаврын чуулганы
нээлтэд гадны улсуудаас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин
сайд нар болон консулууд оролцдог билээ. Тэгвэл тэдэнтэй УИХ-д суудалгүй
намуудын дарга нар барьцаж чуулганд суулгахыг УИХ-ын даргаас хүссэн. Тэгвэл тэдний хүсэлтийг УИХ-ын дарга З.Энхболд хүлээж аван хаврын чуулганы нээлтэд оролцуулахаар болжээ. Дэгийн тухай хуульд заасны дагуу чуулганы нээлтэд үг хэлэх боломж УИХ-д суудалгүй намын дарга нарт байхгүй тул тэд ажиглагчийн байр сууринаас оролцох аж.
Чуулганы хуралдааны цаг өөрчлөгдсөний дагуу хаврын чуулган 09.00 цагт эхэлж 14.00 цагт үргэлжилнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)