МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, гурван үндсэн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар өнөөдөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэвлэлийнхэнд танилцууллаа. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Лениний музейг төрийн өмчид эргүүлэн хүлээлгэн өгөхөөр болсон талаараа МАН урд өмнө нь ч Лениний музейг төрд хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа ССАЖЯ-д мэдэгдэж шүүхээр заргалдах хэрэг байгаа эсэхийг сануулж байсан. Харамсалтай нь тус яам МАН-ын энэхүү саналыг хүлээн аваагүй байна.
Мөн удирдах зөвлөлийн хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлийн Эрх зүй, аюулгүй байдлын бодлогын газрын даргаар УИХ-ын гишүүн асан, гавьяат хуульч, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Д.Мөрөнг томилжээ.
УИХ-ын Хаврын чуулган эхлэхтэй холбогдуулан Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсоныг шүүмжилж, "Давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан ирэх пүрэв гаригт тайван жагсаал зохион байгуулахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Т.Хулан