“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг батлах тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг татан буулгаж бүтэц, орон тоо үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамт Хүүхдийн төлөө үндэсний газрын харъяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвд шилжүүллээ.



















































