
Уг нь жил бүрийн дөрвөдугаар сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг дэгтэй ч энэ удаад амралтын өдөр таарсан тул ийнхүү даваа гаригт УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдааныг нээхээр болсон билээ.
Нээлтийн ажиллагаа 09.00 цагт болох бөгөөд хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа Монгол Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
24tsag.mn