
Өнгөрсөн хоёрдугаар сард болсон НАМЗХ-ны бага хурлаас УИХ-ын гишүүн
Н.Номтойбаярыг холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон
билээ. Тэгвэл тэрээр өчигдөр болсон НАМЗХ-ын 17 жилийн ойн баярын арга хэмжээг МАК-ынхаа амралтын газарт тэмдэглэжээ.
Сонирхуулахад эдүгээ 60 гаруй мянган гишүүнтэй, намын дэргэдэх залуучуудын байгууллага НАМЗХ нь анх 1997 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр байгуулагдсан бөгөөд холбооны анхны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх ажиллаж байсан юм.
24tsag.mn