Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн хөгжлийн сайд нар бие биеэ огцруулахаар хөөцөлдөж эхэллээ

2014-4-07
0
ЖИРГЭХ
Монголын эдийн засгийн хөгжлийн яам гэж сайн, муу хоёрын туйл болсон газар болов. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр үргэлж сайн юм ярьдаг нэгэн.
Батбаяр чулуунбат    Цуврал 5.
   
    Монголын эдийн засгийн хөгжлийн яам гэж сайн, муу хоёрын туйл болсон газар болов. Учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр үргэлж сайн юм ярьдаг нэгэн. Муу юм ярьсан хүмүүсийг загнаж зэмлэж зөвхөн “сайн л юм ярь” гэж тулгадаг. Харин Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат бол Н.Батбаярын нөгөө туйл. Түүний амнаас улс орны хөгжлийн талаар ганц ч удаа сайн үг гараагүй. Дандаа муу үг хэлж, муу юм ярьж Засгийн газраа шүүмжилдэг болов. Тэгээд энэ ажлаа улс орны бодит байдал хэмээн тайлбарладаг.

    Өөрөөр хэлбэл ард түмэн Эдийн засгийн хөгжлийн хоёр сайдын хэн нь үнэн, хэн нь эрх ашгийнхаа төлөө худлаа яриад байгааг ойлгоход төвөгтэй болов. Тэдний энэ үл ойлгогдом байдал яамны хамт олноос хальж Засгийн газрын хуралдаан, шаргал ордонд хүртэл үргэлжлэх болжээ. Учир нь Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын зөвлөлийн хурлаас эхлээд л бусад хуралдаанууд дээр хоёр сайд илэрхий зөрүүтэй мэдээллийг урьд урьдаасаа харж байгаад хийдэг болсон гэж эх сурвалж мэдээлэв. Тэгээд яамны ажилчид нь хоёр сайдынхаа хэнийх нь талд орохоо мэдэхээ больдог аж. Ийм байдал нь Засгийн газрын хуралдаан дээр ч ажиглагддаг болж.

    Нөхцөл байдал ингэж хүндрэх болсон тул Эдийн засгийн хөгжлийн хоёр сайдын хэн нэгнийг нь огцруулж байж асуудал горминдоо орно гэдэг дээр Засгийн тэргүүн нэгджээ. Тиймээс Н.Батбаяр дэд сайдыгаа огцруулахаар Засгийн газрынхаа гишүүдтэй ярьж эхэлжээ. Харин Засгийн тэргүүн наад асуудлаа Засгийн гишүүдтэй биш МАХН-ынхантай ойлголцож байж шийдвэрлэх ёстойг сануулжээ. Тэгээд Н.Батбаяр шадар сайд Д.Тэрбишдагватай ойлголцох гэж хэд хэд оролдсон сураг гарав. Харин Хууль зүйн дэд сайдаа огцруулж байгаа МАХН-ынхан дахин нэг дэд сайдаа тавьж туухыг хүсээгүй гэнэ.

    Н.Батбаяр ингэж Засгийн газраа муулах болсон дэд сайдаа огцруулах гэж хөөцөлдөж байх хойгуур нь О.Чулуунбат ч зүгээр суугаагүй. О.Чулуунбат эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхий худлаа ярьж байгаа, улс орны эдийн засаг хүндэрч байгаа нь Н.Батбаяртай шууд холбоотой гэсэн байр сууринаасаа буцаагүй аж. Тиймээс хуучин МАН-ын гишүүдтэйгээ уулзаж Н.Батбаярыг огцруулахгүйгээр эдийн засаг хэзээ ч сайжрахгүй гэж ухуулж яваа сураг гарав. Бас АН-ын зарим гишүүдтэй ч энэ асуудлаар санал солилцох болжээ.

    Өөрөөр хэлбэл эдийн засгаа сүйрүүлсэн Эдийн засгийн хөгжлийн хоёр сайд бие биеэ огцруулах их аянд гарлаа. Хэн нэгэн нь санасандаа хүрч нөгөөгөөрөө туг тахиж байж асуудал шийдэгдэж мэдэх юм. Харин тэдний зөрчлийг улс төрийн хүчнүүд зорилгодоо ашиглавал Засгийн газрын хувь заяанд асуудал үүсэх магадлал бий болов.

    Өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дэд сайд Э.Эрдэнэжамьянтайгаа муудалцсаар байгаад огцруулаад авсан. Харин одоо Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дэд сайдыгаа огцруулах гэж эрмэлзэж байна. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал дэд сайд Ж.Амарсанаатайгаан тун түнжин муутайг үйл явдлууд нотлох болсон. Энэ байдлыг дүгнэж үзвэл засагт хамтарсан АН-ынхан МАХН-ынхантайгаа бүхий л түвшинд зөрчилдөж эхлэв.

    Ийнхүү Засгийн газрын гишүүдийн хоорондын харилцаа Засгийн газраа хүндрүүлсээр байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (122.201.28.3)
    heree hereeniihee hariig gaihaj de, gehdee chuka n portunagaasaa arai l deer bolov uu, boo portuna bol hamgiin muu saadad udval avgaitai uraltsaj bgaa
    2014 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.91.153)
    CHULUUNBAT NI YAAARALTAI OGTSORSON NI DEER BIZ DEE....
    2014 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.13)
    хоёулаа л найгүй гарууд даа, орчлонгоос ч алга болоход үгүйлэгдэхгүй үхдэлүүд дээ
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.26.194.8)
    хоёулаа л найгүй гарууд даа
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • .... (203.194.115.213)
    Энэ засгийг бухлээрээ нь ОГЦОРУУЛ.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • shaabar (103.26.194.12)
    Er ni ded said gedeg iluu oron too shuu dee. Erh medelgui zuvhun tur orloh uuregtei ded saiduudiin oron toog hasah heregtei gej boddog. Saiddaa tushig boldog Tuvaan shig ded saidiig uur ajild tomilno l biz. Turiin danhar buttsiig bagasgasan sain uils l bolno doo Erunhii said aa.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.14.35)
    Ээ, чааваас даа, ийм ч төр засаг байх гэж дээ. Ебитвоюмать!!!
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (202.126.89.185)
    Vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.Une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.Batalgaa 2 jil.Oros tech kompani.Utas:95000020,95050020..............Anhaarah zuil:Hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • монгол (122.201.27.66)
    сайн ч биш муу ч биш харин үнэнийг ярьж байх хэрэгтэй
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (182.160.6.49)
    ҮНЭНЧ ЮМ УУ ХУДАЛЧ ЮМ, СЭТГҮҮЛЧИЙН ХАТГААС Ч ЮМ УУ? ХУУЛЬ ЗҮЙН ДЭД САЙД ЧИНЬ ШҮҮХЭЭС ЯЛ АВЧ ОГЦОРСОН БИЗ ДЭЭ
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • хохирогч (202.55.191.76)
    МОНГОЛД ХУУЛЬ ХЭРГЭЖИДЭГГҮЙГИЙ ТОД ЖИШЭЭ ман,махн болон сэтгүүлчидэд өгөх хотын даргын захирамжтай холбоотой нотлох баримт байна. дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • быйөа (202.55.191.76)
    ман,махн болон сэтгүүлчидэд өгөх хотын даргын захирамжтай холбоотой нотлох баримт байна. дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.2.40)
    ogtsruulya 3 saidiig
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • irgen (112.72.11.113)
    hurdan manan vvsgie.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • zochin (112.72.13.5)
    AN ch MAN tai neg khonjild orokhgui bol alban tushaal mongo togrog budaa bolloo doo.Esvel Batbayr.Ulaan.Udval.Gansukh.Gankhuyg nariig ogcoruulakh iim l 2 khargui baina daa...
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх банкны салбарын төлөөлөлтэй уулзлаа
    4 цаг 51 мин
  • Баянзүрх дүүргийн Засаг даргаар И.Баттөгсийг сонгож, томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр боллоо
    7 цаг 22 мин
  • Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хүүхэд хамгааллын аян хэрэгжиж байна
    7 цаг 55 мин
  • Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн 2025 оны Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
    8 цаг 47 мин
  • ТЦА: Бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна
    9 цаг 53 мин
  • ХХБ-аас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө
    10 цаг 1 мин
  • “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
    10 цаг 35 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    10 цаг 48 мин
  • Г.Дамдинням: Тэсрэх, дэлбэрэх бодисын эргэлттэй холбоотой Засгийн газрын тогтоол батлагдлаа
    11 цаг 31 мин
  • Улаанбаатар марафоны үеэр 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана
    11 цаг 45 мин
  • Б.Жаргалан: МАН-ын живж байгаа усан онгоцонд сууж болохгүй
    12 цаг 42 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
    12 цаг 50 мин
  • Никотин агуулсан цахилгаан тамхи нь тамхинаас гарахад хамгийн үр дүнтэй аргуудын нэг
    13 цаг 12 мин
  • О.Номинчимэг: Орон сууцтай холбоотой асуудлыг хуулийн байгууллага хурдан шуурхай шийддэг байх ёстой
    13 цаг 35 мин
  • ИРГЭД: Хуулийн цоорхойгоос болж л хохирчхоод байна
    13 цаг 58 мин
  • Неймар ДАШТ-д оролцох Бразилын багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа
    14 цаг 0 мин
  • Сэрэмжлүүлэг
    14 цаг 41 мин
  • В.Путин Д.Трампыг явснаас хэд хоногийн дараа Хятадад ирлээ
    14 цаг 43 мин
  • Лондон болж буй хоёр төрлийн жагсаалыг тайван барихын тулд олон мянган цагдаа хамгаалалтад гарлаа
    14 цаг 49 мин
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
    14 цаг 50 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • СТАТИСТИК: Улсын начин цолтон бараг л багтаагүй улирлын чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Есөн жилийн дараа Монгол бөхийн өргөөнд түрүүлж байгаа "Ганган Со"-гийн тухай 24 баримт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
24 баримт
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
  • Мартин Лютер Кингийн хэлсэн дэлхийг өөрчилсөн ЭШЛЭЛҮҮД
  • NBA-ийн "Үнэ цэнтэй тоглогч"-оор хоёр жил дараалан сонгогдсон Шай Гилгеус-Александер гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК