Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболдын хаврын чуулганыг нээж хэлсэн үг бүрэн эхээрээ

2014-4-07
0
ЖИРГЭХ

6761-11

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг

2014.04.07 Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхий сайд аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,

2012 оны сонгуулиас хойшхи Улсын Их Хурлын дөрөв дэх удаагийн ээлжит чуулган өнөөдөр эхэлж байна. Өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадалгүй завсарласан. Тиймээс энэ чуулган хэлэлцэх асуудлыг батлахаас ажлаа эхлэх болж байна.
Хаврын чуулганд хууль санаачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвсэлээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байна. Тийм болохоор өргөн баригдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь та бидний эрхэм үүрэг гэж үзэж байна.


Дутуу дулимаг боловсруулсан, цаг үеийнхээ шаардлага, төрийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд нийцээгүй төслүүдийг өргөн барьдаг, түүнийг нь гүйцээн боловсруулж хэлэлцэн батлах гэж цаг хугацаа алддаг хуучин арга барилаасаа бид салмаар байна. Засгийн газар “Хуулийн тухай хууль”-ийн төслийг боловсруулж байгаа. Энэ хуулийн төслийг баталснаар хуулийг төлөвлөх, хуулийн чанарыг сайжруулах, хууль санаачлагчдын хариуцлагыг өндөржүүлэх тодорхой зохицуулалтууд бий болно гэж үзэж байна.


Хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална.


Чуулганы завсарлагын хугацаанд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд царцаагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Авлигажсан” гэх тодотголтой барилга байгууламж, зам гүүр, тоног төхөөрөмж, их засварын 272 төсөл, арга хэмжээг шалгаж, бодит гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Улсын Их Хурал хуулийн дагуу аудитын тайланг Байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтийн хамт хэлэлцэж, Засгийн газарт чиглэл өгөх болно. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар улсын төсөвт хийх тодотголын төслийг яаралтай боловсруулж УИХ-д өргөн барих хэрэгтэй.


Өнгөрсөн 2013 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 11.7 хувьтай байж, гадаад худалдааны алдагдал буурсан таатай мэдээ байгаа ч экспорт, импортын хэмжээ хоёулаа буурсан, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан зэрэг эдийн засгийн өсөлтийг саармагжуулсан хүчин зүйлүүд байсаар байна. Хоёр оронтой тоогоор өсч байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байна. Их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.


Чингис бондыг анх авахад яригдаж боловсруулагдсан өрийн удирдлагын тухай хуулийг Засгийн газар нэн даруй оруулж ирэхгүй бол энэ талаар санаа зовж байгаа УИХ-ын гишүүдийн өргөн барих хуулийг УИХ хэлэлцэн баталж томоохон бүтээн байгуулалт, хөгжлийн зээлүүдийг цаг алдалгүй эргэлтэд оруулж, гацааг арилгана.


Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно.


Өргөн баригдсан нэмүү өртгийн албан татварын босгын тухай хуулийг хэлэлцэхээс гадна, уул уурхайн салбартай холбож 25 хувиар өндөр тогтоосон аж ахуйн нэгжийн орлогын татварын одоогийн 2 шатлалын хувь хэмжээг бизнесийн бусад салбарын ачааллыг бууруулах зорилгоор дахин авч үзэж, нэг шатлалтай болгох асуудлыг ч судалж шийдвэрлэх хэрэгтэй.


Олон жил яригдсан боловч цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын өргөн барьсан “Хамтын тэтгэврийн” тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах захиа даалгаврыг уулзалтад оролцсон ахмадууд өгсөн гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Өргөн баригдсан эдгээр хуулиудаас гадна Улсын Их Хурал эдийн засгийн өсөлтийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэх төрийн өмчийн менежментийн талаар болон хувийн өмчийн халдашгүй байдлыг хамгаалсан олон улсын жишигт нийцсэн цоо шинэ эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Мөн Засгийн газраас 2014 онд хувьчлах төрийн өмчийн жагсаалтаа өргөн барихыг хүлээж байна.


Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу Улсын Их Хурал Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг жил бүр хаврын чуулганаараа батлах учиртай. Эдгээр төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдол бүхий тодорхой төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулах бондын эх үүсвэрүүдтэй нягт уялдуулахад онцгой анхаарахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгож байна. Ингэснээр хөрөнгө мөнгө, бондын эх үүсвэрийг үр ашиггүй зарцуулж байна гэсэн шүүмжлэлээс салж, хардлага сэрдлэгээс ангижрах болно. Хяналт тавьж холбогдох хүмүүст хариуцлага тооцох тогтолцоо ч бүрдэнэ гэж үзэж байна.


Төр эдийн засгийн харилцаанд зохицуулагчийн хувиар оролцохдоо аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зарчмаа зөв тодорхойлж, олон улсын туршлага, сургамжтай уялдуулан эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй.


Авлигатай бүх талаар тэмцэх, Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүх шатанд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, нээлттэй, ил тод байдлыг хангахад чухал ач холбогдолтой “Шилэн дансны тухай” хуулийг яаралтай баталж гаргамаар байна.


Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг УИХ баталсан. Түүнтэй холбоотой хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталж, шинэчлэлийг хэрэгжүүлэхэд саад тотгор болсон зүйл, заалтуудыг өөрчилж, үйл ажиллагаагаа эрчимтэй явуулахад нь шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж байна.


Хууль хэрэгжүүлэх явцад зарим бэрхшээл гарч болно. УИХ-д тавьж буй асуудал нь үндэслэлтэй, нотолгоотой, бодитой байх ёстой. Явцуу эрх ашгийн үүднээс элдэв шалтаг, шалтгаан тоочиж шинэтгэлийн агуулга, үзэл санааг гутаах, хэрэгжүүлэх ажиллагаанд хойрго хандах, далдуур эсэргүүцэх аливаа үйлдэл байж болохгүй. Тийм учраас бэрхшээлийг даван туулахын тулд эрх зүйн шинэ орчинд шүүх, хуулийн байгууллагууд түргэн дасан зохицож, шинэ хуулиудын агуулга, үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэхийн тулд үйл ажиллагаагаа уян хатан зохицуулж, бие биедээ дэмжлэг үзүүлж ажиллах хэрэгтэй.


Хамгийн гол нь үйл ажиллагааны шинэ хандлагыг хэвшүүлэх явцад иргэн, хуулийн этгээдэд чирэгдэл үүсгэхгүй байхад онцгой анхаарвал зохино. Манай шүүгч, хуульч, хууль сахиулагч бүр энэ салбарт явуулж буй төрийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.


Эрхэм гишүүд ээ,


Намрын чуулганы завсарлагаанаар миний бие БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга ноён Кан Чан Хий-тэй уулзлаа. Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхлаа. Уулзалтуудын явцад хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх чиглэлээр санал бодлоо солилцлоо. Мөн БНСУ-д хувиараа болон гэрээгээр ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, визний нөхцөл, хураамж төлбөр, барьцааны асуудлаар цаашид авах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг тавьсан. Хөндсөн асуудлуудыг анхааралдаа авч, зарим асуудлыг шат дараалан шийдвэрлэх болно гэдгээ БНСУ-ын талаас мэдэгдсэнийг энд дуулгахад таатай байна.


Намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ УИХ-ын эрхэм гишүүд та бүхнийг чуулганы завсарлагаар сонгогчидтойгоо уулзахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудлаар иргэдийнхээ санал бодлыг сонсож ирэхийг уриалсан.


Миний бие Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж иргэдтэй уулзлаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумын “Шинэ сумын төв”, нэгдсэн эмнэлгийн оношлогоо эмчилгээний төвийн нээлтэд тус тус оролцлоо. Баян-Өлгийн Асгатын мөнгөний орд, уг ордыг хүртэл манай талаас тавьсан авто зам, Өвөрхангайн сүүний чиглэлийн ямааны фермерийн аж ахуй зэрэг олон бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Баруун аймгуудын эдийн засагт чухал түлхэц авчрах Асгатын ордыг яаралтай ашиглалтад оруулахад Засгийн газар онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна. 11 аймгийн нэгдсэн эмнэлэгт Ерөнхий сайдын багцаас тус бүр тэрбум гаруй төгрөгийн орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэнтэй Баянхонгор аймагт танилцлаа. Цаашид энэ төвүүдэд ажиллах эмч, сувилагчдын давтан сургалтад Эрүүл мэндийн яам онцгой анхаарах хэрэгтэй.


УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэд ерөнхийдөө эерэг үнэлэлт өгч байгаа ч бидний цаашид анхаарах олон чухал асуудал байгааг сануулан хэлж байна. Хаврын чуулганаар улс орныг богино хугацаанд зөв хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын олон асуудлыг шийдвэрлэхийг нийт иргэд захиж анхааруулж байна. Иргэд хөгжлийн урт хугацааны, сонгууль бүрээр савлаад байдаггүй тогтвортой бодлого зайлшгүй гэдгийг бүрэн дэмжиж байна. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, нам, эвслийн бүлгүүд, холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авч үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана гэдэгт итгэж байна.


Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.

Т.Хулан



0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • тайлан (122.254.127.34)
    Зарим талаараа Их хурлын даргын тайлан юм шиг,нөгөө талаараа тэгэхгүй бол ингэнэ шүү гэсэн маягтай зүйл харагдлаа.З.Энхболд даргад үгийг нь бэлтгэж өгөхдөө анхааралтай баймаар юм,тэр олон зөвлөхүүд нь...
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (203.194.114.17)
    Хулгана энхболдын үг хэлэх ч гэж дээ чааваас дүүрчихсэн бэлтрэгийг тонилгох ёстой,юу ч мэдэхгүй хөгийн зуумгай нүдний булай энэ их хурлыг удирдаж чадахгүй байж их зантайг нь яанаа үтэр түргэн ширээнээс буулгах ёстой.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • irgen (112.72.11.113)
    manihan turaald orod hetcvv bna.hurdan manan baiguulaya.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    11 цаг 16 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    14 цаг 59 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    15 цаг 22 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    15 цаг 44 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 48 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 11 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    17 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    17 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    19 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    21 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    21 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    21 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    22 цаг 49 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    Өчигдөр 07 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК