
Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан АН өнөөдөр шинэ гишүүдээ хүлээн авч, батлах гардууллаа.
Тодруулбал Монголын хүүхдийн ордонд болсон АН-ын баярыг Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь нээж үг хэлсэн бөгөөд тэрээр шинэ гишүүддээ намын үүх түүх цаашдын үйл хэргийн тухай илтгэл тавьсан юм.
Улмаар АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, тус намын анхны дарга Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар тус намын demparty.mn цахим хаягаар бүртгүүлж элссэн 100 гаруй шинэ гишүүдэд батлах гардуулж баяр хүргэлээ.
24tsag.mn