Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: Засгийн газартай хариуцлага тооцно

2014-4-07
0
ЖИРГЭХ

DSC_0003Хуваарийн дагуу өнөөдөр  МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хэлэлцэгдэх асуудлуудын талаар хэлэлцжээ. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бүлэг гурван үндсэн асуудлыг хэлэлцсэний хамгийн чухал нь нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой асуудал байсан гэдгийг тус бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Мөн өнөөдрийн хуралдаанаар “Давхар дээл”-ийг дан болгох хуулийн төсөл, Авлигажсан төсөв буюу төсөвт өртөг нь нэмэгдсэн гэх шалтгаанаар царцаагаад буй 234 барилгын аудитын шалгалтын дүнтэй танилцсан байна.

МАН-ын бүлгээс эдийн засгийг хүндэрсэн буй бус хямралд орсон гэж дүгнэлээ

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцээд эдийн засаг хямарсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн саяд Н.Батбаяр эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийг цааш эрчимжүүлэх бус уналтанд орж буй байдлыг зогсоох аргыг бодож олох ёстой гэж тус намын бүлгээс үзэж байгаа аж. Мөн ард иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулах вэ, ажилгүйдлийг яаж нэмэгдэлүүлэхгүй байхав, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг ярих ёстой гэлээ. С.Бямбацогт энэ үеэр "Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч, орлогын тэгш бус байдал газар авч, эдийн засаг хямралт байдал руу шилжлээ" гэв. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.


 "Давхар дээл"-ийг тайлах асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахгүй байх хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Уг хуулийн төслийг намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр АН-ын бүлэг завсарлага авсан. ҮУг хуулийг төслийг хэлэлцэхгүй, цаг хожихын тулд АН-ын бүлэг завсарлага авч, намрын чуулганыг цагаас нь өмнө завсарлуулсан гэж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. УИХ-ын дарга З.Энхболд тус хуулийн төслийг энэ долоо хоногт хамгийн эхэнд хэлэлцэнэ гэж хэлсэн. Энэ дагуу ирэх пүрэв гаригт уг асуудлыг хамгийн эхэнд хэлэлцэх ёстой гэж МАН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа аж. Хэрвээ "Давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг хойшлуулбал хууль зөрчсөн асуудал болно. УИХ-ын дарга уг асуудлыг хойшлуулбал түүнтэй хариуцлагын асуудлыг ярина гэв. Мөн уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын 17 сайд оролцох ёсгүй. Учир нь сонирхлын зөрчил үүснэ. МАН-ын бүлгээс дээрх 17 сайдад уг асуудлыг хэлэлцэх үеэр хуралдаанд сайн дураараа оролцохгүй байх шаардлагыг хүргүүлгэхээр болжээ.

Үүний зэрэгцээ МАН-ын бүлэг "давхар дээл"-ийг дан болгох хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой гэсэн байр суурьтай байна. "Хэрэв хуулийг 2016 оноос эхэлж мөрдүүлнэ гэвэл хуулийн ач холбогдол нь буурна", "2016 оноос эхэлж мөрдөх юм бол одоо хэлэлцэх шаардлагагүй", "Хуулийг хоёр жилийн дараа хэрэгжүүлнэ гэж батлах нь буруу", "Ухаалаг төрийн тухай өнөөдөр ярих мөртлөө давхар дээлээ дараа тайлна гэх нь ард түмнийг басамжилж байгаа хэрэг" гэх мэтээр бүлгийн гишүүд байр сууриа илэрхийллээ.


Төсөв авлигажсан эсэхийг аудит баталж чадсангүй

   МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг авч хэлэлцлээ. Дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад бүлгийн гишүүдийн асуултад хариулав. Тэрээр 2014 оны төсөв авлигажсан эсэх, 243 объектын хэдийнх нь төсөвт өртөг хэтэрсэн бэ гэж асуусан бүлгийн гишүүдийн асуултад тодорхой хариулт өгч чадсангүй. Өөрөөр хэлбэл, энэ оны төсөвт "0" дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй бөгөөд үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор А.Зангад энэ үеэр хүлээн зөвшөөрөв.

  Үндэсний аудитын газарт царцсан объект, төсөл, арга хэмжээний төсөвт өртөг удааширсан, нэмэгдсэн шалтгааныг тогтоох үүргийг УИХ-аас өгсөн. Гэтэл тус байгууллага тухайн объектуудыг ангилж, заримыг нь энэ жил, заримыг нь ирэх жил, заримыг нь битгий санхүүжүүл, зориулалтыг өөрчилж худалд гэх мэтээр хуулиар олгосон эрх мэдлээс нь хэтэрсэн дүгнэлт гаргах ёсгүй гэж гишүүд үзлээ. Хуульд заасны дагуу Засгийн газар энэ талаар саналаа оруулж ирсний дараа УИХ аль объектыг хойшлуулахаа мэдэх ёстой гэж гишүүд байр сууриа илэрхийлэв. Тиймээс Үндэсний аудитын газар авлигажсан төсвийг илрүүлэх УИХ-аас даалгасан үүргийг бүрэн биелүүлж чадсангүй гэж МАН-ын бүлгийн гишүүд дүгнэв. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг "авлигажсан төсөв" гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахыг шаардлаа. 2014 төсвийн төслийг хэлэлцэх үед Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан бүлгийн ажлын хэсэг төсвийн тодотголыг хариуцан ажиллах юм. 

Т.Хулан
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.194.17)
    Ийм хүмүүс ийм юм яриад суухаар бүтэхгүй ээ. Олигтой сөрөг хүчинтэй болоосой.
    2014 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    11 цаг 16 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    14 цаг 59 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    15 цаг 22 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    15 цаг 44 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 48 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 11 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    17 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    17 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    19 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    21 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    21 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    21 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    22 цаг 49 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    Өчигдөр 07 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК