
Гурван сарын хугацаатай үргэлжлэх уг хичээлийг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Г.Фэдо зааж байгаа бөгөөд ГХЯ, ҮХААЯ болон зарим ТББ-ын франц хэлтэй залуу ажилтнууд хамрагдаж байна.
Уг сургалтын зорилго нь монголын залуу дипломатчдын франц хэлний ярианы болон бичгийн чадварыг сайжруулах, дипломат үйл ажиллагаа, олон улсын харилцааны салбарын франц үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, Францын гадаад бодлого, түүх, соёлын талаар мэдлэг, мэдээлэл олгоход чиглэж буйн зэрэгцээ залуу ажилтнууд сонирхсон сэдвээр франц хэлээр ярилцлага өрнүүлэх замаар хэлний практик хийх ач холбогдолтой юм.