
Чуулган бүрийн хаалтын өмнө дараагийн чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталдаг уламжлалтай. Гэвч 2014 оны намрын чуулганы хуралдааны төгсгөлд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа батлах гэсэн боловч гишүүдийн олонхийн санал авч чадаагүй юм. “Шударга ёс” эвсэл, МАН-ын бүлгүүдийн зүгээс өөрсдийнх нь санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна хэмээн шүүмжилж, дэмжихгүй гэсэн кноп дарснаар хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж чадаагүй байсан билээ.