Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Царцаасан төсвийн 81 төслийг хойшлуулна

2014-4-08
0
ЖИРГЭХ

   Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Төсвийн байнгын хорооны 2013 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан 243 төсөл, арга хэмжээний талаар судалж, дүн шинжилгээ хийсэн Үндэсний Аудитын газрын тайланг сонсоод, Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахад Улсын Их Хурлаас Засгийн газарт үүрэг болгох, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг сайжруулах, цаашид төсвийн хөрөнгийг зүй зохистой ашиглах талаар төрийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Болор ажлын хэсгийг ахалсан бөгөөд тус ажлын хэсэг нийт 11 удаа хуралдаж санал, дүгнэлтээ гаргасан байна.

Ажлын хэсэг Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд “0.0” дүнтэй тусгагдсан арга хэмжээнээс 2014 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ажил нь бүрэн дууссан төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлэх зам, гүүрийн барилга байгууламжийн жагсаалт, 2015 оны Төсвийн тухай хуульд тусгуулахаар хойшлуулах төсөл, арга хэмжээ, Төсөл, арга хэмжээний төсөвт өртгийн тооцоолол алдаатай боловсруулсан төсөвчдийн жагсаалтыг тус тус гаргажээ.

Аудитын дүгнэлтийн “Хойшлуулах шаардлагатай төсөл, арга хэмжээ”-ний жагсаалтад багтсан 81 төсөл, арга хэмжээнээс:

-орон нутагт хэрэгжих нийт 15 цэцэрлэгийн барилгыг,

-орон нутагт хэрэгжих 8 сургууль, сургуулийн дотуур байрны барилгыг,

-нийслэлд хэрэгжих 1 сургуулийн барилгыг,

-гэрээний биелэлт нь 70-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа 3 төсөл арга хэмжээг буюу нийт 36,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 27 төсөл, арга хэмжээг энэ онд 29,5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин үлдсэн 57 төсөл, арга хэмжээний жагсаалтад “захиалагчийн урсгал төсвөөс хасаж санхүүжүүлэх”, “төлөвлөлтийн алдаанаас нэр солигдсон”, “орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэх шаардлагатай” гэсэн үзүүлэлтээр хамрагдсан 7 төсөл арга хэмжээг буюу нийт 61 төсөл, арга хэмжээг 2015 онд хэрэгжүүлэх талаар Засгийн газар судалж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хөрөнгө дахин төлөвлөх шаардлагагүй төсөл арга хэмжээний судалгааны жагсаалтад багтсан 47 төсөл, арга хэмжээнээс:

-21 төсөл, арга хэмжээг ажил нь бүрэн дууссан гэж үзэж улсын төсвөөс дахин санхүүжилт олгох шаардлагагүй,

-16 төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлж, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,

-16 төсөл, арга хэмжээг цаашид зориулалтын дагуу үргэлжлүүлэх эсэхийг Засгийн газар судалж, шийдвэрлэх, улсыг хохиролгүй болгох төсөл, арга хэмжээний жагсаалтад хамруулсан байна.

Түүнчлэн “Цаашид үргэлжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-1”-ийн жагсаалтад багтсан 409,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 107 төсөл, арга хэмжээ болон “Цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгаа-2”-ын жагсаалтад багтсан 80.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 төсөл, арга хэмжээ, нийт 144 төсөл, арга хэмжээнээс 2014 онд зайлшгүй үргэлжлэн хэрэгжих шаардлагатай, гэрээ байгуулагдсан, ажил нь тодорхой хувийн гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээг 2014 онд хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Мөн Ажлын хэсэг гаргасан дүгнэлтдээ үндэслэн Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсан байна.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүдийн асуусан асуултад Үндэсний Аудитын газрын Ерөнхий аудитор А.Зангад, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Болор, Сангийн сайд Ч.Улаан нар хариулт өгсний дараа гишүүд санал хэлсэн юм. Тухайлахад,

BSN_594888888888888888888888888Ч.Улаан:
- Үндэсний Аудитын газар, Ажлын хэсэг маш их ажил амжуулж, их зүйл судалж гаргаж ирсэн байна. Үүний үндсэн дээр бидэнд өнөөдөр асуудлыг тал талаас нь нухацтай ярих бололцоо олгож байна. Ерөнхий сайд “авлигажсан” төсөв гэж авч үзээд асуудал үүсэгчихлээ гэж ярьж байгаа гишүүдтэй санал нэгдэхгүй байна. Асуудал байсан байна. Асуудлыг өнөөдөр нухацтай ярьснаар Улсын Их Хурлын гишүүнээс Төрийн нарийн бичгийн дарга, төсөв хянадаг төсөвчин хүртэл хянадаг хяналтын тогтолцоо бий болж байна. Иймээс бидний ажил эхэлж байна гэж би бодож байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын төсвийг ярихдаа зөвхөн хуулийн шаардлага хангасан обьектыг төсөвт суулгана гэж шийдэх нь зүйтэй. Тэгвэл үндсэн эх булаг нь хаагдаж цааш нь процессоо хөөгөөд явна. Ингэвэл бид асуудлыг шийдэх болно.

Ч.Хүрэлбаатар:
- 2014 оны улсын төсвийг зохиохдоо Засгийн газар аймгуудад ялгавартайгаар хандаж хөрөнгө оруулалтыг тавьсан. Улсын Их Хурлын 63 дугаар тогтоолоор 2014 оны Төсвийн тухай хуульд “0.0” хувьтай тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоож дүгнэлт гаргах үүргийг Үндэсний Аудитын газарт өгөгдсөн. Гэтэл одоо оруулж ирж байгаа дүгнэлт дээр хойшлуулья, зогсооё, хасья гэсэн жагсаалтууд оржээ. Үндэсний Аудитын газраас нэлээд ажил хийгдсэн байна. Түүнийг нь байдгаар нь байлгаад, хойшлуулья, төлөвлөхөө зогсооё гэсэн жагсаалтыг болиулж өгөхийг хүсч байна.

Ц.Даваасүрэн: - Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсч дөрөвдүгээр сарын 1-ний дотор Засгийн газарт явуулахаар Байнгын хорооны хурал зарласан боловч ирц хүрэлгүй хойшилсон. Тиймээс өнөөдрийн хурлаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы хуралдаанд танилцуулах нөхцөл үүссэн. Бодлого, төлөвлөлтгүй явснаас ийм байдалд хүрч байна. Гурван жилийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бид оруулж ирэх ёстой. Аудитын дүгнэлтийг Байнгын хороо шалгаж үзсэн. Төсөвт Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх байгаа. Цаашид үүнийг зөв болгоход Улсын Их Хурал чиглэл гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол бодлогогүй явдаг, төлөвлөлтгүй явдаг дунд хугацааны хөтөлбөр хугацаанаасаа хэтрээд нэг жил болдог байж болохгүй. Байнгын хорооны эрх мэдлийн хүрээнээс хальсан асуудал орж ирсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах саналыг гарсан. Тогтоол гарснаар асуудал дуусахгүй. Эргээд санал оруулж ирнэ. Үнэхээр буруу байгаа зүйлийг засаж залруулах ёстой юм гэдгийг гишүүд ойлгох байх.

Ингээд гишүүд санал хэлж дууссаны дараа Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    11 цаг 15 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    14 цаг 58 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    15 цаг 22 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    15 цаг 43 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 47 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 10 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    17 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    17 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    19 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    21 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    21 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    21 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    22 цаг 48 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    Өчигдөр 07 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК