
УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн хурал төрийн ордонд болж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд "давхар дээлийг дан болгох" хуулийн төсөлтэй холбоотойгоор намын байр суурь, зарчим ямар байх талаар хэлэлцэж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд нэлээд ширүүн хуралдаж, хоорондоо зөрчилдөж байна. Тодруулбал тэд сайд нарыг санал хураалтанд оруулах эсэх асуудлаар дотооддоо нэлээд зөрчилдөж энэ асуудлаар нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа юм байна. Ингэж дотроо нэлээд ширүүн авалцах болсон тэд хурлаа хаалттай горимд шилжүүлж, бүлгийн ажлын албаныхан болон бусад хүмүүсийг гаргаж, зөвхөн УИХ-ын гишүүн, сайд нар хуралдаж байна.
Сэтгэгдэл (3)