МАН үе үеийн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараас бүрдсэн зөвлөхүүдийн танхим өнөөдөр хуралдлаа. Тэд намынхаа улс төрийн үйл ажиллагаа, улс орны аюулгүй байдал, нийгэм эдийн засгийн асуудлаар болон Дан дээл давхар дээлний асуудлыг нухацтай ярилцсан байна. Түүнчлэн, тэд улс оронд үүсээд байгаа улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал түүнээс үүдэн гарах хор уршиг, эдгээрийг даван туулах арга замын талаар санал солилцож нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан байна. Дашрамд хэлэхэд, УИХ-ын Хаврын чуулган эхэлж буйтай холбогдуулан МАН-аас Засгийн газраа хянаж чадахгүй УИХ-тай болсныг шүүмжилж, "Давхар дээл"-ийг дан болгохыг эрх баригчдаас шаардан жагсаал зохион байгуулахаар болсон. Энэхүү эсэргүүцлийн жагсаал маргааш 10.00 цагт Чингисийн талбайд эхлэх юм.
Д.Ундрах /24tsag.mn/



















































