Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН хамтарсан Засгийн газарт орохгүй

2014-4-09
0
ЖИРГЭХ

МАН    Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс сайд-гишүүдэд хуулиа мөрдөхийг сануулсан албан бичгийг хоёр дахь удаагаа хүргүүлээд байна. Мөн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ.

 Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын нэр бүхий 17 сайдыг санал хураалтад оролцуулалгүй, УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй байх нь хурал даргалагч УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэг гэж МАН-ын бүлэг үзэж байна. Дээрх хуулийн төслөөр нэр бүхий 17 гишүүнийг Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг хязгаарлаж, ялангуяа хуулийг тэдэнд хамааралгүйгээр 2016 онд хэрэгжүүлэх үү, эсхүл 2014 оноос буюу батлагдсан даруйд хэрэгжүүлэх үү гэсэн асуудлыг шийдвэрлэж байгаа нь тэдний ашиг сонирхолтой шууд холбоотой юм.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу УИХ-ын дарга З.Энхболд Дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр чуулганы хуралдаанд оролцуулалгүйгээр асуудлыг шийдэж байсан жишиг бий.

Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 7 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгааг уг албан тоотод онцолжээ.

Түүнчлэн хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж ажиллаваас УИХ-ын даргад хариуцлага хүлээлгэж ажиллахаа ч МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн үед энэ хуулийн төслийг өргөн барихдаа одоогийн Засгийн газрыг ажлаа сайн хийж, ард иргэдийн амьдралыг сайжруулна гэж үзсэн байх. Гэтэл төрийн алба төрлийн алба боллоо, эдийн засаг хямарлаа. Ухаалаг төрийг чадвартай хүмүүсээр удирдуулж, ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарын ачааг хөнгөлөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч хуулийг ердийн журмаар буюу 2014 оноос хэрэгжүүлэхээс татгалзахгүй байх аа" гэж хэллээ.

Үүний дараа хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Бид цаг үеийн бүтээгдэхүүн гэдгээ сайн мэдрэх ёстой. Улс төр бол цаг үеэ дагах учиртай. Нийгэм, ард түмэн сайд, гишүүний албыг салга гэсэн шаардлага тавьж байна. Буруу зүйлээ дахиад хоёр жилээр хойшлуулж хэрэгжүүлэх гэж зүтгэх нь логикийн хувьд ойлгогдохгүй байна. Бид 2014 оны долдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлье, энэ хүртэл бүх асуудлаа эмхэл гэсэн хугацааг эрх баригчдад өгч байгаа. Хууль, улс төр, практик талаасаа энэ асуудлыг шийдэх цаг болсон. Албан тушаалыг давхардуулах нь эрх мэдлийн хуваарилалтын хувьд буруу жишиг болохыг амьдрал харууллаа" гэв.

 МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Монголын нийгэмд бий болсон засаглалын хямралыг засч залруулах асуудлыг 65 хоногийн завсарлага авсан АН хүлээн авч шийднэ гэдэгт найдаж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, эрх мэдлийн хуваарилалт алдагдсан. УИХ Засгийн газрынхаа үйл ажиллагааг хянаж чадахаа больсон энэ байдлыг таслан зогсоох цаг болсон. УИХ-ын дарга 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй байх ёстой. УИХ-ын дарга АН-ынханд ээлтэй хандаад Ардын намынханд хойд эх шиг хандахгүй байх гэж найдаж байна. 17 сайдаа санал хураалтад оролцуулахгүй байх нь нийгмийн захиалга. Улс орны эдийн засаг муудаж, ард түмний амьдрал доройтож байгаагийн хамгийн гол шалтгаан нь хариуцлагагүйн зуд нүүрлэсэнтэй холбоотой. Боловсон хүчний бодлогод гарсан монгол төрийн алдаа завхралыг засахад энэ хууль бодитой хариу өгнө гэж үзэж байна. АН ардчиллын үнэт зүйлээсээ өөрсдөө ухарч байгаа. АН хүч түрж асуудлыг шийдэх үү, нийгмээ сонсож зөвшилцөж ойлголцож асуудлыг шийдэх үү, улс төрийн соёлд хэр суралцсан бэ гэдгийг Монголын ард түмэн маргааш харна. Хэрэв олонхи хүч түрж асуудлыг шийдвэл манай намын бүлэг Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тавихад бэлэн байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт алдаа байсныг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч, алдаагаа засахын төлөө санал нэгдэж байгаа. Тэгсэн мөртлөө хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах нь утгагүй. Нэг хоногийн өмнө ч гэсэн алдаагаа засах шаардлагатай. Эрх мэдлийн хуваарилалтын гажуудал парламентат ёсонд их уршиг тарьж байна. УИХ, Засгийн газар байр байрандаа байж чадахгүй байгаагаас 20 гаруй жилийн түүхтэй манай парламентат ёсны үнэт зүйл үнэгүйдэж байна" гэв.

Хэрвээ Засгийн газар огцорвол хамтарч байгуулах Засгийн газарт МАН-ыг уривал орох уу гэсэн сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Бид хамтарсан засагт орохгүй. Эрх баригчид олонхиороо засгаа бүрдүүлээд явах нь тэдний мэдлийн асуудал" гэж хариуллаа.


0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • zochin (182.160.1.102)
    ene malnuud hezee ard tumnii tuluu sanaa zovdog boloo ve.Ingej baij l ed nariin bulhaig uursduur nigarguul. harin hezee ch hamtarch bolohgui naaduul chine 7 buuduulsan chono lgesen ug shuu dee...
    2014 оны 04 сарын 10 | Хариулах
  • irgen (112.72.11.116)
    man mahn 2 enhbayrgviger negdie gej bnle.mai belen dolo
    2014 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.148)
    энэ өгөрүүд хэзээ ард түмний төлөө санаа зовдог болсон юм эрх мэдэлд хүрэхын тулд юу ч хийхээс буцахгүй
    2014 оны 04 сарын 09 | Хариулах
  • irgen (112.72.11.120)
    oroochde orohgvi bol ulburuh ged bga yum bishvv
    2014 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.8.126)
    ХҮҮХДИЙГ ГАЛААС ХОЛ БАЙЛГА ГЭДЭГ ШИГ ЭДНИЙГ ЗАСАГААС, МӨНГӨНӨӨС ХОЛ БАЙЛГА. АЛУУЛНА МОНГОЛЧУУДАА
    2014 оны 04 сарын 09 | Хариулах
  • hh (183.177.97.14)
    zasagt l orohgui yum bol ingej horloj yah nuu.
    2014 оны 04 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    11 цаг 16 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    14 цаг 59 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    15 цаг 22 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    15 цаг 44 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    15 цаг 47 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    16 цаг 10 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    17 цаг 5 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    17 цаг 51 мин
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
    17 цаг 54 мин
  • Аризона мужийн алдарт Гранд Каньонд хүчтэй үер буусны улмаас 15 хүн сураггүй болжээ
    19 цаг 1 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    19 цаг 8 мин
  • Умард Киприйн эрэгт гатлага онгоц хөмөрсний улмаас 8 хүн амиа алдаж 18 хүн сураггүй болжээ
    19 цаг 38 мин
  • Непалын үерийн дараах аймшигт тоонууд: 800 орчим хүн амиа алдаж, 3000 гаруй хүн сураггүй байна
    21 цаг 15 мин
  • Украинд амиа алдсан Оросын цэргүүдийн баталгаажсан тоо 242 мянга давжээ
    21 цаг 29 мин
  • АНУ Ираны Ларак аралд цохилт өгч, Ойрх Дорнодын мөргөлдөөн дахин хурцдав
    21 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • “УРЬХАН” Б.ЧИНБАТЫН ДААЛГАВРААР ГЭМГҮЙ ИРГЭНИЙГ ШОРОНД ХОРЬСОН ШҮҮГЧ Ч.АЛДАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАНА УУ, ШЕЗ-ИЙН ДАРГА АА!
    22 цаг 48 мин
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
    Өчигдөр 07 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
    Уржигдар 21 цаг 38 мин
  • ФОТО: "Талын Хөх Чононууд" Фижи улсын шигшээ багийн эсрэг тоглоно
    Уржигдар 08 цаг 53 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК