
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "кнопоо зөв дар" "би буруу дарчихлаа дахиад санал хураалт явуулж өгөөч" "миний нэр орохгүй байна, миний хэлэх үгнээс хугацаа хасагдлаа" гэх мэт явган хэрүүл тасардаггүй. УИХ-ын дарга гишүүдэд хандаж "кнопоо зөв дарж сур" гэж загнах нь элбэг. Тэгвэл өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуухдаа микрофондоо тулж ярьснаар дуу нь царгиж зарим хүмүүсийн чих нь нэлээд чилэв. Харин энэ байдлыг ажигласан УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж "микрофон ам хоёрын хооронд дөрвөн хуруу зай ав" гэсэн зөвлөгөөг өгөв.
Сэтгэгдэл (2)