
АН давхар дээлийг дан болгохтой холбоотойгоор улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийхээр боллоо. Давхар дээлтэй сайд нараас санал хураалтанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг намын удирдлагууд багагүй шүүмжилж, дарамталсан гэнэ. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар уг албан бичгийг МАН-ынхан хулгайн замаар гартаа оруулсан гэдгийг тэд мэдэгдэх бололтой. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан, мөн уг албан бичгийг албан ёсоор УИХ-ын даргад явуулсан эсэх, аль шатнаас энэ бичиг МАН-ынханы гарт орсон, албан бичгийн үнэн хуурамч зэргийг шалгаж тогтоох ёстой зэрэг асуудал ярихаар тохирсон сурагтай.
Сэтгэгдэл (7)